Connect with us

Нийгэм

Амины орон сууцанд Ипотекийн зээл олгоно

Published

on

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар дараах зүйлийг тодрууллаа.


-Ипотекийн зээлийн хүртээмж хэзээ сайжрах вэ?

-Ипотекийн зээлийн тухайд бага төсөвтөө тохируулж зорилтот бүлэгт тус зээлийг олгохоос өөр арга байхгүй. Хугацаа уртасч байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, зургаа, найман хувийн хүүтэй зээлийг хэнд, яаж өгөх вэ гэдгийг тодорхойлохоор судалж байна. Энэ ажил бараг хийгдээд дуусч байгаа. Гэвч харамсалтай нь хуримтлалын сан дээр хуримтлагдах ёстой ногдол ашиг энэ жил гэхэд 500 орчим тэрбум төгрөг авна гэж төлөвлөж байгаа. Компаниудын ногдол ашиг оны эцэст гарна. Тус мөнгө хуримтлалын санд орж ирэхээр буцаад бид ипотект хийнэ.

-Мөнгөгүй байхад зорилтот бүлгээ тодорхойлж хүмүүсийг бухимдуулах шаардлага байна уу?

-Байхгүй. Цаашид ипотекийн зээлийн тогтолцоо ямар байхыг одоогийн хэрэгжиж байгаа журамтайгаа нийцүүлж өөрчилнө. Өмнөх журмаар амины орон сууцанд ипотекийн зээл олгодоггүй байсан. Харин саяын өөрчлөлтөөр стандартын шаардлага хангасан амины орон сууцанд ипотекийн зээл олгоно. Гэр хороолол, орон нутагт амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор болсон.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Дараах байршилд өнөөдрөөс халуун ус хязгаарлана

Published

on

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ. Үүнд, МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, II III IY хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг хязгаарлана.

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав

Published

on

Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.

“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Published

on

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж,  гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна.  Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.