Connect with us

Нийгэм

Ахиухун хэмжээний бороо орохыг анхаарууллаа

Published

on

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

4-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

05-р сарын 03-04-нд шилжих шөнөдөө Хөвсгөл, Архангайн нутаг, 4-ний өдөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.

2025 оны тавдугаар сарын 03-ны 20 цагаас 2025 оны тавдугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Published

on

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж,  гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна.  Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Б.Батцэцэг: Виз гарсан юм БНСУ-руу саадгүй орчихно гэж ойлгож болохгүй

Published

on

Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаах нь их байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Эрхэнд ноцтой халдлаа,  хохироолоо гэх гомдол их байна.  Бидний зүгээс нэгэнт оруулахгүй юм бол яах гэж виз өгч байгаа юм бэ гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Манай иргэдийг зорилгоо, хэзээ буцахаа мэдэхгүй байна гээд буцаагаад байгаа. Мэдэж байх ёстой учраас айлын хууль дүрэм зөрчөөд юу ч байсан оруул гэж болохгүй. Он гараад эхний таван сарын байдлаар БНСУ-ын хил дээрээс Монголын 500 гаруй, харин Монголоос БНСУ-ын 64 иргэнийг хил дээрээс буцаасан. Манай иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч байгаа. Бид анхаараад ярьж байна. Виз зуучлалын төвүүд сайн ажиллаж, энэ компаниудтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна.  Хэд хэдэн жишээ байгаа. Нялх хүүхдийг зориулалтын бус газар хоол ундгүй байлгаж байна гэнэ, эрхийг нь зөрчсөн гэх гомдлууд их ирдэг. Тухай бүрд асуудлыг тавиад шаардлага хүргүүлж, тайлбар нэхэж байгаа. Хөдөө орон нутгийн иргэд их явж байна. Нэг талаасаа хэнэггүй, нөгөө талаасаа виз гарсан юм орчихно гэж ойлгож болохгүй. Бидний зүгээс эмчилгээнд явж байгаа иргэдийн асран хамгаалагчдыг визгүй явуулаач ээ.  Бизнес эрхэлж байгаа, тогтмол зорчдог хүмүүсийг визгүй болгооч ээ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Монголоос ирж байгаа иргэдийн 80 хувийг буцаах байтал харин ч бид 20 хувийг буцааж байгаа гэдэг асуудлыг БНСУ-ын тал  хэлсэн” гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Published

on

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөл, “Онон-Балж” байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Түймэрт урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай өртсөн байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.