Дэлхий
БНСУ: Сонгууль угтсан хуурамч эвлүүлгүүд тархаж эхэлжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл Ардын хүчний намын удирдагч асан Хан Дун Хуны хиймэл үсийг татаж авч буй бичлэг “Х” платформд тарсан. Ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй Хан Дун Хуны бичлэг хэдийнэ 1.4 сая хүнд хүрсэн. Үүнээс гадна консерватив нэр дэвшигч Ли Жүн Сок, Хон Жүн Пёо, Ан Чеол Сү нарын инээдтэй царай гарган, зугтаж буй бичлэг ТикТокт түгжээ.
Гэвч эдгээрийн аль нь ч бодит биш бөгөөд худал эвлүүлэг гэдгийг анхаарууштай.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дөхөхийн хэрээр Өмнөд Солонгост хиймэл оюун ухаанд суурилсан худал контентууд тархах болов. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны сурталчилгааны баг нэр дэвшигчийг онилсон хуурамч контент тараахыг завдсан тухай мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь түүний эхнэрээ харааж зүхэж байгаа утгатай дүрс бичлэг байжээ.
Юн Сук Ёл болон түүний эхнэрийг онилсон хуурамч бичлэгтэй холбоотой хэргээр цагдаа нар өнгөрсөн сард “YouTube” контент бүтээгч Бэе Жүн Пёогоос мэдүүлэг авсан байна. Түүний хийсэн бичлэгт Юн, Ким нар усны хувцастайгаа юм ууж байсан бол өөр нэг бичлэгт нь ерөнхийлөгч асанд живх өмсүүлсэн байжээ. Ерөнхийлөгчийн тамгын газар Бэе Жү Пёгийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч тэрбээр өөрийгөө өмгөөлөн үг хэлэхдээ цензур бус үг хэлэх эрх чөлөөг онцолсон байна. Мөн Норвегит энэ төрлийн контент хуулиар хамгаалагдсан байдгийг хэлжээ.
Дашрамд дурдахад, сонгуулийн хууль зөрчсөн аливаа гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Өмнөд Солонгос даяар 278 байршилд мөрдөн шалгах төв байгуулжээ. Сонгуулийн өдрөөс 90 өдрийн өмнөөс сурталчилгаа хийх зорилгоор хуурамч бичлэг хийх, тараахыг хуулиар хориглосон. Хуулийг зөрчсөн хэрэгтнүүдэд долоон жилийн хорих ял эсвэл 10-50 сая воны торгууль ногдуулна.

Дэлхий
Ромын папыг Цагаан ордонд зочлохыг урьжээ

Ромын пап Францисыг таалал төгссөний дараа дэлхийн католик шашинтнуудын шинэ тэргүүнээр АНУ-ын Чикаго хотод төрсөн XIV Лео пап сонгогдсон билээ. Өнгөрсөн ням гарагт тэрбээр сүсэгтнүүдийн өмнө тангараг өргөх ёслол үйлдсэн. Уг ёслолд ирсэн гадны зочид төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүд ирсэн бөгөөд тэдний дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар гэр бүлийн хамт багтжээ.
Тэд энэ үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг Лео папад дамжуулжээ. Уг захидалд Ерөнхийлөгч Трампын гэр бүл дэлхийн католик шашны тэргүүнийг аль болох боломжтой ойрын хугацаанд АНУ-ын нийслэл Вашингтон дахь Цагаан ордонд айлчлан ирэхийг урьсан байна.
Дэлхий
Д.Трамп: Гал зогсоох хэлэлцээ нэн даруй эхэлнэ

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /AP/. Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг “нэн даруй” эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.
Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ “маш сайн” болж өрнөсөн гэлээ.
“Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээг “илэн далангүй, утга учиртай” хэмээн тодорхойлжээ. “Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, ерөнхийдөө миний бодлоор маш хэрэгтэй хэлэлцээ байлаа” гэж В.Путин утсаар ярьсныхаа дараа Оросын хэвлэлд мэдээлээд, хэлэлцээ хоёр цаг гаруйн турш үргэлжилсэн гэв.
Түүний хэлснээр, Оросын тал дайныг “энхийн замаар шийдвэрлэхийг” дэмжиж байгаа ажээ. Хоёр тал аль алинд нь ашигтай зөвшилцөлд хүрэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Дэлхий
Д.Трамп: Орос, Украин гал зогсоох асуудлаар шууд яриа хэлэлцээг эхлүүлнэ

-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм4 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй