УИХ-ын АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас болоод хар тамхины хэрэг өссөн гэж ярих нь маш буруу. Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээлэл буруу, зөрүү агуулгаар явчихвий. Эмнэлгээ барихгүй байгаа хэр нь шорон л бариад байя гээд байгаа. Ингэснээр гэмт хэрэг буурна гэж хаана ч байхгүй. Тиймээс хар тамхитай тэмцэх бодлогод хатуу, зөөлөн аргыг хослуулан хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулагчдыг огт барихгүй байгаа. Хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж, том гэмт хэрэгтэн мэт харагдуулж, бараг олон нийтийн сурталчилгааг хүртэл хийгээд байгаа мэт харагддаг. Хар тамхитай тэмцэхэд илүү ухаалаг бодлого барих ёстой. Ухаалаг бодлого гэж яриад байгаагийн цаана ялыг нь нэмээд хорино гэсэн ойлголт байхгүй шүү” гэв.
Улс төр
Б.Батцэцэг: Элчин, консулаар оруулж ирж байгаа хүмүүсийн 95 хувьд би татгалздаг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаднын улсад суух Элчин сайд, консул, зөвлөхийг бие даан сонгон томилуулах бүрэн эрхийг Засгийн газар өгчихсөн. Тиймдээ ч сайд хатагтайг ээрэх хүн мундахгүй болжээ. Намууд Элчин, консул, зөвлөхөөр томилуулах хүний нэрс хэмээн уртаас урт жагсаалт өгдөг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй гэдгийг сайд хэлж байна. Мөн тэрбээр “Гурван нам нэгдсэн. Тиймээс хүний нөөц бүрдүүлэх зарим томилгоог хийгээч ээ гээд шаардлагыг байнга ирүүлдэг. Миний хувьд 95 хувьд нь татагалзаж байгаа. Учир нь, дипломат алба бол төрийн тусгай алба. Тиймээс мэргэшсэн, мэргэжлийн хүнийг томилох ёстой. Гадаад харилцааны яамны ажилтнууд атташе, нарийн бичгийн дарга зэрэг бага албан тушаалаас нь дээшилсээр энэ хугацаанд туршлага мэдлэг сууснаар Элчин, консулаар томилдог гэв.
Улс төр
Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргын үүдэнд ажлаа өг гэж зогсож байсан Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө хэлсэн үгэндээ эзэн болж харуулах ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Хэдэн зуун саяын машин, хэдэн арван саяын цүнх найз охиндоо бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь 20 гаруйхан настай хүүхэд ямар орлогоороо тансаглаж байна вэ гэх асуудлыг дагуулж эхэлсэн. Тиймээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-ын даргын үүдэнд албан тушаал мөнх биш.Ажлаа өг гээд зогсож байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө хэлсэн үгэндээ эзэн байж, харуулах хэрэгтэй” гэв.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа. Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд манай хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан төслүүдийг бүрэн шийдвэрлэхээр тохирсон. Эдгээрийн нэг болох хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо.
Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.
БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урт хугацаанд, тогтвортой, харилцан ашигтай хамтран ажиллах хэлбэрээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг илэрхийллээ. Мөн нүүрс худалдаанд борлуулалтын олон төрөлт аргачлалыг нэвтрүүлж, хоёр талын бизнес эрхлэгчид эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын Ганцмод боомтод ажиллах үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав.
Талууд хоёр улсын хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг холбосноос хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгааг илэрхийлэв.
Энэ үеэр нүүрс экспорт, импортын хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой явуулах, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.
Талууд Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.
Улс төр
Б.Энхбаяр: Хар тамхичдын тоо ихэслээ гэхээр эмнэлэг бус шорон л баръя гэдэг
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна