Connect with us

Нийгэм

Б.Оргил-Эрдэнийн зургийг Малайзын хэвлэл, сайтуудаар цацаад эхэлжээ

Published

on

“Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ ар гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй  16 хонож байна.  Түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ сургийг нь гаргахаар Малайз улсыг зорьсон бөгөөд очсон эхний өдрөө “Хүний наймаа бололтой. Цагдаа дээр байна. Орчуулагч яаралтай холбогдоно уу” хэмээн цахимд мэдээлсэн юм. Харин Гадаад харилцааны яам “Б.Оргил-Эрдэнийн ар гэрийнхний хүсэлтийг хүлээн авч, түүнийг албан ёсоор эрэн хайхаар болсон. Малайзын цагдаа, эмнэлэг гээд холбогдох газруудаас лавлахад одоогоор энэ хүний талаарх мэдээлэл алга” гэсэн ажээ.

Өнөөдрийн байдлаар Малайзын хэвлэл, сайтуудаар Б.Орги-Эрдэнийн  зургийг цацаж эхэлжээ. Дүү Б.Од-Эрдэнэ “Ямартай ч хайлтаа зогсоохгүй үргэлжлүүлээд бид явна.  Монгол хүний хийморь сүлд доройтох болоогүй. Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой, зогсолтгүй, өдөр шөнөгүй хайж байна.  Муулаад байдаг нөхөд,  та нарт бол хамаагүй !!! Та нарт үнэлэгдэхгүй ч найз нөхөд болон төрсөн бидэндээ хамгийн үнэ цэнтэй хүн. Эцгийн минь оронд эцэг болж,  үүргээ гүйцэтгэсээр  ирсэн хүн! Энэ улсын сайхан, муухай бүхий л замаар нь, хөл хөдөлгөөн ихтэй гэсэн газар болгоныг нэгжээд явна. Энэ улсад Элчин сайд гэж байгаад татан буугдсан юм байна” гэлээ. Ямартай ч, Б.Оргил-Эрдэнийг эрэн хайх ажиллагааг дүү нь зогсолтгүй үргэлжлүүлж, мөн Монголын Гадаад харилцааны яам албан шугмаараа албан ёсоор эрэн хайгаад эхэлжээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Хуульч О.Батхүү: Үндсэн хуулийн Цэц ингэж цагаандаа гарч болохгүй

Published

on

Улстөрчид хэзээд л өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьж ирсэн. Үүний нэг жишээ бол, УИХ-ын гишүүн ажилгүй болбол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Энэ агуулгаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар хуульч О.Батхүү: “Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг. УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг илтэд зөрчиж байхад Үндсэн хуулийн Цэц байж болно гэж үзлээ. Ингэж цагаандаа гарч болохгүй” гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ

Published

on

2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж, мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш уг аппликейшнээр дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын Банкуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Published

on

Төв талбайд зассан олон асраа хэрхэн буулгахаа Хотын дарга мэдэхээ байжээ. Жагсагчид ч буулга гэх шаардлагыг байнга тавьж буй юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар:  Том асрыг буулгахад тендер зарлах уу гэдгээ ярилцаж байна. Бид өмнө ийм том хэмжээний асар засаж байгаагүй. Мөн хураасан ч хаана яаж хадгалахаа мэдэхгүй байна. Том асрыг Улсын баяр наадмаар Хүй долоон худагт засаж тодорхой хэмжээний өртгөөр түрээслэх асуудлыг ярьж байна. Жижиг асрыг 5-7   сая төгрөгөөр түрээслэдэг юм билээ гэв. Мөн жагсаалыг сарниулах гэж эдгээр асрыг засаагүй. Удахгүй болох гүйлтийн марафон дуусахаар хураана гэдгийг хэллээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.