Улс төр
Б.Пүрэвдорж: Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр аргагүй болж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээс УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналыг 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 9,15,16-ны өдрүүдийн хуралдаанаар хэлэлцлээ.
УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах УИХ-ын гишүүний саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжсэн болно. Иймд байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна гэв. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
–УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гаргасан санаачилгыг дэмжиж байна. Түүнчлэн ноолуурын тухай хэдэн зүйл ярья. Хятадууд ноолуур аваад Хэбэй муж руу аваачин амьдарч байгаа хүмүүс гэртээ хүртэл ноолуур самнаад байж байдаг. Авсан ноолуураа Монголын ноолуур гэж хэлээд Итали руу гаргадаг. Заримыг нь торготой холиод янз бүрийн бүтээгдэхүүн болгодог. Тиймээс самнасан ноолуур гаргах төслийг Ж.Бат-Эрдэнэ сайдын үед санаачилсан. Үүнийг УИХ жил бүр хойшлуулаад яваад байсан юм аа. 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали руу гардаг байсан бол УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн. Одоогоор худалдааны тарифаас болоод Хятад улс ноолуур авахгүй байгаа. Тэгэхээр Хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид зүүн аймгуудаас ноолуурыг өмнө жилээс 10 мянган төгрөгөөр доогуур үнээр авсан. Харин одоо үндэсний үйлдвэрлэгчид баруун аймгийн ноолуурыг авах санхүүжилтгүй болоод байна. Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн Цэцэд хандан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байгаа. Анхны гэдэг утгаараа цаашид зөв жишиг болно гэж бодож байна. УИХ хүсэлт гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх ү,ү үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцдэггүй. Шууд үүсгээд, цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдвэрлэдэг горимтой. Цаашдаа УИХ олон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах байх гэж бодож байна. Хөгжлийн банкны сонсголын үеэр Дав.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчхаад байна. О.Алтангэрэл сайд “Дав.Цогтбаатар гишүүний асуудал хуулийн мухардалд орсон” гэж байна лээ. Хуульд мухардал гэж байхгүй. Хэрвээ мухардалд орсон бол Үндсэн хуулийн цэц мухардлыг арилгах чиг үүрэгтэй. УИХ мухардсан бол Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Бид Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг Үндсэн хуультай атлаа УИХ нь ард иргэдээсээ хууль биелүүл гэж шаардах улс төр, эрх зүй, ёс суртахууны эрх байхгүй болж байгаа юм.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд зургаар оруулсан үйл явдал нь энэ хаврын “хит” боллоо. Гэхдээ эцэг нь Ерөнхий сайд биш, бизнесийн салбарынх байсан бол тэгж их сонирхол татахгүй байсан биз. Тэр компанийн захирлын хүү сүй тавилаа. Сүйт бүсгүйдээ тийм маркийн ийм автомашин бэлэглэв гэсэн мэдээ энд тэндгүй л цацагддаг. Тэрэнд ач холбогдол өгдөггүй, баян тарганыг нь гайхаад л өнгөрдөг.
Энэ удаа Ерөнхий сайдын хүүг онцолж, найз бүсгүйдээ 20 саяын цүнх бэлэглэсэн үйлдэлд эцгийг нь огцруулах хөдөлгөөн өрнүүлж буйгаараа онцлог. Ингэхдээ Ерөнхий сайдын гаргасан улс төрийн шийдвэрт нөлөөлөх, тасалдуулах, хааж боох зорилготой нь анхаарал татаж буй юм. Учир нь ийм үзэгдэл, баримт жишээ Монголын улс төрд бий болоод удаж байна.
ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ “АВЛАХ” ХАР ТЕХНОЛОГИ МОНГОЛД НУТАГШЖЭЭ
Нэг жишээ дурдая. Одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөтэй том компани нийслэлийн цэвэр усны сан дээр газар авч, олныг хамарсан томоохон бүтээн байгуулалт барина гэхэд олон нийтийн эрх ашгийн үүднээс, хотын ирээдүй, хөгжлийн төлөө хотын удирдлагууд эсэргүүцэж байв. Гэтэл тэрхүү шийдвэрийг гаргаад байсан албан тушаалтны эхнэр рүү мөнөөх компани залуухан хархүүг хөлслөн илгээж, хувийн харилцаанд оруулаад зогсохгүй, зураг, дүрс бичлэгийг авч нөхөрт нь илгээснээр санасандаа хүрч байсан гашуун түүх бий. Үүнийг шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хэнд ч сургамж болох, гашуун жишээ гэж болно.
Эцэст нь тэр компани санасандаа хүрч, тухайн газарт төлөвлөсөн обьектоо барьсан. Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр дээр “тухалсан” тэр компанийн асуудал дахиж яригдаагүй, сөхөгдөөгүй. Хотын удирдлагууд “ногоон гэрэл”-ээр батлаад явуулчихсан.Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийг тэгж л авладаг, аргачлал гэх үү, “авлалт” гэхүү нэг ийм арга, “хар технологи” Монголд аль эрт бий болсон юм билээ. Тийм л тохиолдол сая Ерөнхий сайд дээр давтагдав.Мега төслүүд хэрэгжиж эхэлж буй үйл явдлын огтлолцол дээр ийм зүйл тохиож буй нь санамсаргүй явдал биш гэдгийг зарим ажиглагч, тоймчид хэлж буй юм.
Тэгвэл Засгийн газрын Шуурхай штаб өнгөрсөн бямба гарагт Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-тэй танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүүтэй нь холбоотой дээрх асуудлаар сэтгүүлчид асуулт асууж хариулт авчээ. Хэдийгээр ажил хэргийн чанартай биш боловч нийгэмд нэлээн шуугиан дуулиан дэгдээсэн, дээр нь жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаад буй тул Ерөнхий сайд тайлбар өгсөн байна. Түүний хариултыг товчлон хүргэж байна.
“ОРЛОГОО НОТЛОХ ЁСТОЙГ ХҮҮДЭЭ ХЭЛСЭН”
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд ийм асуудал болсон, мэдээлэл авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй явна. Манай хүү хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж байгаа шүүмжлэл зөв, зүйтэй зүйл. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах, орлогоо нотлох ёстой. Хүү маань “Хүнтэй сүй тавих гэж байгаа надад мөнгө төгрөг хэрэгтэй” гэж өмнө нь надад яриагүй. Миний завгүй явсан сул талтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, ярилцах аав хүний үүрэг надад ногдож буйг ухамсарлаж байгаа. Бөгж авснаа хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстойг хүүдээ хэлсэн” гэсэн юм.
МИНИЙ ХОМ”-Д СОЛИГДООГҮЙ ХОЁР КОМПАНИ БАЙДАГ, НЭГ НЬ “ХЕРО”, НӨГӨӨ НЬ “ХҮЛЭГ”
Мөн тэрбээр “Анх удаа том хүүгийн минь мэдээлэл нийтэд гарч байна. “Янз бүрийн зүйлд орооцолдов, хүний нүдэнд харагдав” гэж байнга үглээд байдаг байсан нь буруу ч юм шиг байгаа юм. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүст танигдаад явах нь зөв зүйтэй зүйл болж магадгүй. Манай хүү багаасаа аялах дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой. Студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, “Херо”-той хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт солигдоогүй хоёр компани байдаг. “Херо” энтертайнментийн 50 хувь, нөгөө нь “Хүлэг” контент компани. Үүнтэй холбоотой контент хийгээд явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ амьдрах орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстойг хүүтэйгээ зарчмын хувьд илэн далангүй ярьсан” гэсэн юм.
“БИ БҮХ ОРЛОГОО ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛЖ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШААРДАНА”
Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс “Олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулах асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйя. Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна. Миний хувьд нэгэнт ийм асуудал гарсан тул бүх орлогоо хуулийн дагуу шалгуулж, олон нийтэд танилцуулахыг хуулийн байгууллагаас шаардана” гэлээ. Харин өөрийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ товч дурдсаны дотор “Намайг янз бүрээр л хэлдэг. “Данх” гэх жишээний. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя. Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй “сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг” дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ “ялаа”-нуудад хандаж хэлэхэд: Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Үүнтэй холбоотой асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна” гэсэн юм.
Улс төр
Б.Энхбаяр: Төрийн ордонд хошин шог цаашаа юм болж байна

Улс төр
Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж, Засгийн газар нь огцордог байж болохгүй

Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Орлогоо нотлох хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм байна. Бүх улстөрч орлогоо нотлуулъя. Ингэж бүгдээрээ энэ асуудалд цэг тавъя. Нотолж чадаагүй нь орлогоо улсдаа тушаах, нотолж чадсан нь цаашаа явах хэрэгтэй. Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй. Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар хэргийг хянаж шалгах үүрэгтэй. Цөөн монголчууд нэг талдаа гарахгүй зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр муу хэлүүлж, адлуулж болно. Ард нь улс орны эрх ашиг байх ёстой. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна. Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухраагүй. Хэн нэгний өөдөөс цэх хараад үгээ хэлж чадна. Дэд бүтцийн төслүүдээ явуулж, ардчиллаа хөгжүүлнэ. Бид зөөлөн суудал, халуун хөнжил хүсээгүй” гэв.
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм4 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй