Нийгэм
ДЦС-4” ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуягийн үед 300 гаруй ажилтан нь ажлаасаа гарч БНСУ-руу дүрвэжээ

“ДЦС-4” ТӨХК 1983 оноос өнөөдрийг хүртэл төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58,7 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54,8 хувийг дангаараа хангадаг. Төрийн өмчит энэ том байгууллагыг удирдаж буй хүн бол гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг юм.
Харамсалтай нь, Ү.Төмөрхуяг даргыг тойрсон хэл ам, шүүмжлэл, гомдол тасардаггүй балаг ихтэй нөхөр л дөө.
Ү.Төмөрхуяг даргын үед ажилчдынх нь нөхцөл байдал доройтож, ажлын байрны дарамт, ялгавартай байдлыг “гааруулжээ”. Ажилтан ажлын байран дээрээ амиа алдсан зэрэг ноцтой хэрэг гарсан ч түүнд хариуцлага тооцох нь бүү хэл харин эсрэгээрээ Ү.Төмөрхуяг хувийн компанидаа байгаа мэт аяглаж, элдвээр дарамталж, илүү цагийн хөлс өгөхгүй зэргээр ажилчдаа хохироож иржээ. Тиймдээ ч хүний нөөцгүй болж, нийт 1480 ажилтантай байсан ч 2022 онд 200 гаруй, 2023 он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарч, БНСУ-руу “дүрвэжээ”. Мэдээж бүгд л БНСУ явж ажиллахыг хүссэн ч хэд нь явж, хэд нь үлдсэн талаарх мэдээлэл одоогоор дутмаг ч цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Энэ чухал салбарын мэргэшсэн ажилчдыг бөөн бөөнөөрөө БНСУ-д хар ажил хийхээр дүрвэх хүртэл нь Төмөрхуяг үйлийг нь үзсэн гэсэн үг.
Нийгэм
Хуульч О.Батхүү: Үндсэн хуулийн Цэц ингэж цагаандаа гарч болохгүй

Улстөрчид хэзээд л өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьж ирсэн. Үүний нэг жишээ бол, УИХ-ын гишүүн ажилгүй болбол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Энэ агуулгаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар хуульч О.Батхүү: “Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг. УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг илтэд зөрчиж байхад Үндсэн хуулийн Цэц байж болно гэж үзлээ. Ингэж цагаандаа гарч болохгүй” гэв.
Нийгэм
“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ

2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж, мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш уг аппликейшнээр дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын Банкуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Нийгэм
Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Төв талбайд зассан олон асраа хэрхэн буулгахаа Хотын дарга мэдэхээ байжээ. Жагсагчид ч буулга гэх шаардлагыг байнга тавьж буй юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар: Том асрыг буулгахад тендер зарлах уу гэдгээ ярилцаж байна. Бид өмнө ийм том хэмжээний асар засаж байгаагүй. Мөн хураасан ч хаана яаж хадгалахаа мэдэхгүй байна. Том асрыг Улсын баяр наадмаар Хүй долоон худагт засаж тодорхой хэмжээний өртгөөр түрээслэх асуудлыг ярьж байна. Жижиг асрыг 5-7 сая төгрөгөөр түрээслэдэг юм билээ гэв. Мөн жагсаалыг сарниулах гэж эдгээр асрыг засаагүй. Удахгүй болох гүйлтийн марафон дуусахаар хураана гэдгийг хэллээ.
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм4 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй