Нийгэм
“Дүнжингарав”-ын дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 22-ний өдөр товложээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох 207 дугаар орон сууцны ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт болсон ноцтой хэрэг гарч байв. Дэлбэрэлтийн улмаас долоон хүн амиа алдаж, 63 өрхийн 218 оршин суугч орох оронгүй болсон юм. 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан уг ноцтой ослын улмаас орон гэргүй болсон иргэд түрээсийн байр дамжин амьдарч, байрыг дахин засварлах боломжгүй болсон тул нураана хэмээж байсан ч эцэстээ дахин хүчитгэхээр болж, тендер зарласан юм.
Энэхүү осолд хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн. Албаныхны хэлж байгаагаар, “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын автомашины жолоочийг яллагдагчаар татсан. Хамгийн сонирхолтой нь том оврын автомашины хажуугаар орж ирсэн БХЯ-ны гэх бүртгэлтэй “Ниссан Патрол” автомашины жолооч одоог хүртэл сураг чимээгүй, түүнийг хэрэгт татаагүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Нэг жил гаруйн өмнө болсон уг ослын гэм буруутан хэн бэ. Энэ бүхнийг тогтоох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 22-ний өдөр товлосон байна. Уг хэргийг шүүх шүүгчид “Ногоон автобус”-ны гэх хэрэгт ажилласан тул шүүх хуралдааныг дуусахыг хүлээн нэлээдгүй хугацаа алдсан юм.
Нийгэм
Дараах байршилд өнөөдрөөс халуун ус хязгаарлана

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ. Үүнд, МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, II III IY хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг хязгаарлана.
Нийгэм
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав

Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.
“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.
Нийгэм
Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж, гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна. Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.
Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна