Connect with us

Дэлхий

Д.Трамп гадаадын бүх кинонд татвар ногдуулахаа мэдэгджээ

Published

on

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 5 /TASS/. АНУ-ын засаг захиргаа гадаадын кинонуудад 100 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу ням гарагт мэдэгджээ.

“Америкийн кино үйлдвэрлэл маш хурдан мөхөж байна. Бусад улс орон манай кино бүтээгчдийг, студиүдийг татахын тулд төрөл бүрийн урамшуулал санал болгож байна. Холливүүд болон АНУ-ын бусад олон салбар дампуурч байна.

Энэ бол улс орнуудын зохион байгуулалттай үйл ажиллагаа бөгөөд үүнээс шалтгаалан үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна. Энэ бүхнээс гадна, гадаадын улс орнууд манай улсад мэдээлэл, үзэл суртал түгээж байна. Тиймээс би манай улсад орж ирж буй болон бусад улсад үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулах үйл явцыг яаралтай эхлүүлэхийг Худалдааны яам болон АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгчид үүрэг болгож байна” гэж Д.Трамп мэдэгджээ.

Тэрбээр 185 улс, нутаг дэвсгэрээс АНУ-д нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулна гэдгээ дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдсэн билээ.

Үүнээс долоо хоногийн дараа татвар хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Ийм шийдвэр гаргасан нь улс орнуудтай худалдааны хэлэлцээ хийж буйтай холбоотой бөгөөд энэ хугацаанд 10 хувийн тариф түр хэрэгжинэ гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Туркт болох Орос, Украины энхийн хэлэлцээрт В.Путин оролцохгүй

Published

on

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Истанбул хотод өнөөдөр болох Орос, Украины энхийн хэлэлцээрт оролцохгүй байхаар шийдвэрлэсэн талаар Кремль мэдэгджээ.  Кремлийн мэдээлснээр, “Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн зөвлөх В.Мединский, Батлан хамгаалахын орлогч сайд А.Фомин нар ахлах бөгөөд Ерөнхийлөгч В.Путин өөрөө оролцохгүй” гэжээ. 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Д.Трамп Сири улсад тавьсан бүх хоригоо цуцаллаа

Published

on

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Арабын орнуудад хийх айлчлалаа Саудын Арабаар  эхлүүллээ. Түүний Ойрхи Дорнод дахь айлчлал Катар, Арабын Нэгдсэн Эмират улсаар үргэлжилнэ. Айлчлалынхаа төгсгөлд Украины дайны гал зогсоох асуудлаар Турк улсад очиж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлсэн. Трамп Саудын Арабт ирснийхээ дараа хэд хэдэн чухал шийдвэрийг танилцууллаа. Үүнд, Сири улсын эсрэг тавьсан бүх хоригоо цуцлахаа мэдэгдсэн байна.  Шинэ Засгийн газар, шинэ удирдагчтай болсон Сири улсыг дэмжиж Трамп бүх хоригоо цуцлахаа ийнхүү мэдэгдсэн байна.

Мөн АНУ Саудын Арабтай 142 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийх гэрээ хэлцэлд Ерөнхийлөгч Трамп болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар гарын үсэг зурлаа. Зэвсгийн наймааны хэлэлцээрээс гадна бусад салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нэг их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид дүгнэсэн байна.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дональд Трамп Арабын орнууд дахь айлчлалаа эхлүүллээ

Published

on

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш  төрийн анхны айлчлалаа  эхлүүлэв. Тэрбээр Саудын Араб, Катар, АНЭУ-ээр айлчилна.  Энэхүү айлчлал Газын зурвасын дайн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг аюулгүй байдал бус худалдааны тохиролцоонд илүүтэй  анхаарах ба  Трамптай хамт “Tesla” компанийн гүйцэтгэх дарга Илон Маск зэрэг эрхмүүд яваа.

 Трамп Туркт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар уулзвал очиж би магадгүй гэсэн юм.

АНУ-ын Ойрхи дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф “Трамп анхны бүрэн эрхт хугацаандаа эхлүүлсэн Абрахамын хэлэлцээнд удахгүй ахиц дэвшил гарна гэж бодож байна” гэжээ. Абрахамын хэлэлцээ нь Арабын орнууд Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.Трампын Катар дахь айлчлалын дундуур тус улсын хааны гэр бүл 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 загварын онгоц бэлэглэх тухай яриа өрнөж, уг онгоцыг Трамп Ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болгон ашиглана гэдгээ мэдэгдсэн талаар мэдээлэл гарч эхэллээ.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.