Нийгэм
Ерөнхий сайдын цочмог шийдвэр хөвсгөлчүүдийг баярлуулж, 207 дугаар байрны оршин суугчдыг гонсойлгов

Тус аймаг гал унтраах ганц машинтай 5-6 гал сөнөөгчтэй байсан нь галыг унтраахад хүндрэл учирч, олон хүний эд хөрөнгийг аварч чадаагүй талаар шүүмжилж байв. Нийт эд хөрөнгийн хохирлыг тооцоход худалдаачид 5,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө галд алдсан гэсэн урьдчилсан тооцоолол гарсан юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үлдсэн худалдаа эрхлэгчдэд өчигдөр гэнэтийн мэдээ дуулгасан нь УОК-ын нөөц хөрөнгөөс 5,2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, дэмжлэг үзүүлэхээр болсон шийдвэр байлаа. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэнэтийн ийм цочмог шийдвэрийг зөв, буруу хэмээн нийгмээрээ хэлэлцээд эхэлсэн. Татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх гэлээ, бид яах гэж татвар төлдөг билээ гэх шүүмжлэл дийлж, барьцах хүмүүс ч эхнээсээ гарч ирсэн. Тухайлбал,
“Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд эргэлдээх 207 дугаар байр өртөн юу ч үгүй шатаж, оршин суугчид нь орох оронгүй олон жил болж, гэр бүлээрээ түрээсийн байр хэсэн яваа. Долоон хүний амь эрсдэн, олон айл эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон байхад төр үл тоосон атлаа худалдаа эрхлэгчдийн хохирлыг бүрэн барагдуулна гэдэг байж болшгүй. Хүний алтан амь, эд бараа хоёрын хохирлыг харьцуулахын аргагүй. Тэд өөрсдийнхөө хариуцлагагүйгээс болж гал алдсан байхад төр ялгаварлан гадуурхлаа хэмээн эхнээсээ эсэргүүцээд эхэллээ.
Нийгэм
Дараах байршилд өнөөдрөөс халуун ус хязгаарлана

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ. Үүнд, МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, II III IY хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг хязгаарлана.
Нийгэм
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав

Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.
“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.
Нийгэм
Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж, гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна. Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.
Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна