Connect with us

Нийгэм

С.Жавхлангийн Дархан хот, Ж.Ганбаатарын Баянгол хот, Х.Нямбаатарын Сонгинхайрхан хотын иргэн болоход та бэлэн үү?

Published

on

Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталж,  2025 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 14 хотод хуваахаар болсон Үүнд,

1.Хан-Уул хот

2.Яармаг хот

3.Буянт-Ухаа хот

4. Сонгинохайрхан хот

5. Толгойт хот

6.Баянхошуу хот

7. Өнөр хот

8.Баянгол хот

9. Сэлбэ хот

10.Чингэлтэй хот

11. Сүхбаатар хот

12. Дарь-Эх хот

13. Баянзүрх хот

14. Амгалан хот хэмээн 14 хэсэгчлэн хуваана. Х.Нямбаатар дарга АНУ олон мужтай. Тэр хэрээрээ тус тусдаа хөгжлөөрөө өрсөлддөг хэмээн тайлбарласан. Эдгээр 24 хот тус бүрдээ Захирагч, гурав хүртэлх орлогчтой байхаар төлөвлөжээ. 14 хотын захирагч, 2-3 орлогч гэхээр төсөв мөнгө, хот бүр тамга тэмдэгтэй байна, ажиллах нэгж, боловсон хүчин гээд дагаж гарах зардал нь тоймгүй харагдаж байгаа юм. Цаашлаад дүүрэг, аймаг нутагтаа эзэн суух, өмчлөх дуртай улстөрчид ойрын хамаарлын нэгнээ аль нэг хотын даргаар тавьж, өөрөө эзэн суух гэсэн санаархал мундахгүй гарна. Тухйалбал, Баянгол дүүрэгт өмнө С.Эрдэнэ, өдгөө УИХ-ын гишүүн “Оргил”-ын Ж.Ганбаатар эзэн суусан. Өмнөговь аймгийг “Ажнай”-н Бат-Эрдэнийх гэдэг. Энэ мэтчилэн улстөрчид нэг хотыг ч болов гартаа авах, эзэн суух гэж улайрна. Эцэстээ хот бүр хөгжлөөрөө өрсөлдөх бус эсрэгээрээ хэн нэгний хувийн өмч аятай болохвий гэсэн болгоомжлол байна.

С.Жавхлангийн Дархан хот

Ж.Ганбаатарын Баянгол хот

Х.Нямбаатарын Сонгинохайрхан хот

Ж.Алдаржавхлангийн ХАн-Уул хот

Х.Баттулгын Яармаг хот гээд явж өгөхвий.

Хамгийн гол нь эдгээр 14 хотын даргыг Нийслэлийн Засаг дарга зангидаж, толгойлох уу гэдэг асуулт урган гарна. Тиймээс ирэх зургаадугаар сарын 1-нээс иргэд аль хотын иргэн болохоо шийдэж, эцэг, эх үр хүүхдүүд нь хот хотдоо тархан суурьшина. Мэдээж, үүнийг дагасан үл ойлголцол, эсэргүүцэл, бэрхшээл ихээр гарах нь ойлгомжтой.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав

Published

on

Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.

“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Published

on

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж,  гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна.  Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Б.Батцэцэг: Виз гарсан юм БНСУ-руу саадгүй орчихно гэж ойлгож болохгүй

Published

on

Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаах нь их байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Эрхэнд ноцтой халдлаа,  хохироолоо гэх гомдол их байна.  Бидний зүгээс нэгэнт оруулахгүй юм бол яах гэж виз өгч байгаа юм бэ гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Манай иргэдийг зорилгоо, хэзээ буцахаа мэдэхгүй байна гээд буцаагаад байгаа. Мэдэж байх ёстой учраас айлын хууль дүрэм зөрчөөд юу ч байсан оруул гэж болохгүй. Он гараад эхний таван сарын байдлаар БНСУ-ын хил дээрээс Монголын 500 гаруй, харин Монголоос БНСУ-ын 64 иргэнийг хил дээрээс буцаасан. Манай иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч байгаа. Бид анхаараад ярьж байна. Виз зуучлалын төвүүд сайн ажиллаж, энэ компаниудтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна.  Хэд хэдэн жишээ байгаа. Нялх хүүхдийг зориулалтын бус газар хоол ундгүй байлгаж байна гэнэ, эрхийг нь зөрчсөн гэх гомдлууд их ирдэг. Тухай бүрд асуудлыг тавиад шаардлага хүргүүлж, тайлбар нэхэж байгаа. Хөдөө орон нутгийн иргэд их явж байна. Нэг талаасаа хэнэггүй, нөгөө талаасаа виз гарсан юм орчихно гэж ойлгож болохгүй. Бидний зүгээс эмчилгээнд явж байгаа иргэдийн асран хамгаалагчдыг визгүй явуулаач ээ.  Бизнес эрхэлж байгаа, тогтмол зорчдог хүмүүсийг визгүй болгооч ээ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Монголоос ирж байгаа иргэдийн 80 хувийг буцаах байтал харин ч бид 20 хувийг буцааж байгаа гэдэг асуудлыг БНСУ-ын тал  хэлсэн” гэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.