Connect with us

Улс төр

Ж.Чинбүрэн: Төгрөгийн ордыг зарсан мөнгөөр олон иргэнийхээ амийг аварч болох байлаа

Published

on

Төгрөг нуурын орд тойрсон шүүмжлэл өдгөөг хүртэл тасрахгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: “Төгрөг нуурын ордыг зарсан 250 сая ам.доллар гэдэг монгол хүн бүрийг эрт илрүүлэгт хамруулж, хоёр шинэ хавдрын эмнэлэг барих хэмжээний асар их мөнгө. Энэ бол зүгээр нэг наймаа биш. Ард түмний амь насыг үнэгүйдүүлсэн үйлдэл. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийлгүй, хорт хавдраар өвдсөн иргэд эмчилгээний мөнгөө олж чадалгүй, амьдралын төлөө биш эрүүл мэнд, эмнэлгийн зардлынхаа төлөө тэмцэж байна. Нэг орд зарж олсон мөнгөөр олон иргэнийхээ амийг аварч болох байлаа” хэмээв.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлига хээл хахууль газар авсныг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна

Published

on

УИХ-ын чуулганы ээлжит хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Дунд шатанд хулгай хэрээс хэтэрчихсэн. Үүнтэй тэмцэх ажилдаа УИХ, ЗГ манлайллаа үзүүл л дээ. Бүх шатанд авлига, хээл хахууль болчихсон байдлыг чинь эсэргүүцсэн иргэд Төв талбай дээр гарч ирээд жагсаж байна ” гэлээ.

Дэлгэрэнгүй

Улс төр

Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргын үүдэнд ажлаа өг гэж зогсож байсан Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө хэлсэн үгэндээ эзэн болж харуулах ёстой

Published

on

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Хэдэн зуун саяын машин, хэдэн арван саяын цүнх найз охиндоо бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь 20 гаруйхан настай  хүүхэд ямар орлогоороо тансаглаж байна вэ гэх асуудлыг дагуулж эхэлсэн. Тиймээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-ын даргын үүдэнд албан тушаал мөнх биш.Ажлаа өг гээд зогсож байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө хэлсэн үгэндээ эзэн байж, харуулах хэрэгтэй” гэв.

 

Дэлгэрэнгүй

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

Published

on

Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа. Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд манай хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан төслүүдийг бүрэн шийдвэрлэхээр тохирсон. Эдгээрийн нэг болох хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо.

Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.

БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урт хугацаанд, тогтвортой,  харилцан ашигтай хамтран ажиллах хэлбэрээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг илэрхийллээ. Мөн нүүрс худалдаанд борлуулалтын олон төрөлт аргачлалыг нэвтрүүлж, хоёр талын бизнес эрхлэгчид эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав

            Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын Ганцмод боомтод ажиллах үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав.

            Талууд хоёр улсын хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг холбосноос хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгааг илэрхийлэв.

            Энэ үеэр нүүрс экспорт, импортын хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой явуулах, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.

            Талууд Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.