Connect with us

Нийгэм

Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан 9,6 тэрбумаар гаднын 5 үйлдвэртэй эмийн гэрээ хийсэн. Бүр даатгалын сангийн мөнгөөр шүү…

Published

on

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хоорондын зөрчил хурцдаж, хуурамч, өндөр үнэтэй эмийн талаар Ж.Чинбүрэн гишүүн шүгэл үлээж, харин эрхэм сайд эсрэгээрээ “Та эрүүл мэндийн салбарыг битгий харлуул. Шударга бус зүйл байгаа бол хуулийн байгууллагад нь ханд” хэмээн зөрүүдэлж суугаа. Хэнийх нь эрх ашиг хөндөгдсөн болоод ийнхүү сөргөөцөлдөөд байгаа нь одоогоор тодорхойгүй ч  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ийн баримт дэлгэлээ. Тэрбээр “Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан гаднын таван үйлдвэртэй 23 төрлийн эмийг ямар нэгэн тендерийн үнийн харьцуулалтгүй худалдан авах гурван жилийн гэрээ хийсэн байна. Гурван жилийн гэрээгээр эхний гурван сард нь та 9.6 тэрбум төгрөг төлчихсөн байгаа шүү дээ. Даатгалын сангаас шүү. Цаашлаад “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, чи төрийн өндөр албан тушаал, ёс зүйтэй ажил хийж байгаа шүү. Чамайг шударга ажиллах байх гэж итгэж байлаа. Чиний хэлсэнчлэн хоёр дахин хямд чанартай хавдрын эм оруулж ирсэн баримтаа дэлгээрэй. Би харин энд хууль журам зөрчиж, гаднын таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн баримтыг чинь дэлгэнэ. Өнгөрсөн парламентын хугацаанд эмийн хуулийн төсөл дээр бүтэн хоёр жил ажиллаад Эрүүл мэндийн яаманд бэлэн төсөл өгөөд хурдхан өргөн барьчих гэхэд та нар хав дарсан. Аргаа бараад эмийн чанарыг шалгадаг түр хороо байгуулсан. Өөрөө ахлаад УИХ, Засгийн газар, ард иргэддээ яаж чанаргүй эм Монгол Улсад байгаад байна вэ, яаж чанаргүй хэр нь 2-3 дахин үнэтэй байдаг юм гэдгийг дэлгэн харуулж нотлох баримт үзүүлсэн. Үүний үр дүнд эмийн хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн 2024 оны зургаадугаар сард баталсан. Одоо энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжээд яваа. ЭМЯ, эрхэм сайд танд эмийн чанарыг сайжруулах эрх зүйн орчин бүрэн бүрэлдсэн шүү. Дутуу юм байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайн унш. Тендерийн хуулийн 36 дугаар зүйлийг унш. Өнгөрсөн парламентад энэ хуулийн шинэчлэн найруулахад би гар бие оролцсон юм. Яаж сайн эмийг боломжийн үнээр оруулах тухай Тендерийн хуульд оруулах тухай зорьж хийсэн. Олон улсын байгууллага ирээд энэ хуулиар үйлдвэрлэгчидтэй гэрээ хийх тухай заалт байгаа. Энэ гэрээг хийхдээ түрүүвчээ зузаатгах гэж хэлээгүй шүү. Зовсон олон түмэнд эмийг боломжийн үнээр чанартай байдлаар оруулж ирээрэй гэсэн болохоос таныг гаднын улсын таван үйлдвэрт очоод үнэ тохироод бай гэж хэлээгүй. Засгийн газрын гишүүн үйлдвэрлэгчидтэй очоод уулздаг ийм ашиг сонирхлын зөрчил байж болох уу? Эмийн агентлаг нь хөөрхий Засгийн газраас баталсан Тендерийн хуультай холбоотой 42 дугаар тогтоолын дагуу журмаа барих гээд ЮНИСЕФ-тэй бүтэн зургаан сар, 2024 оны зургаадугаар сар хүртэл хэлэлцээр хийгээд явж байхад нь та болиулсан. Нөгөө С.Энхболдоо тэнд тавьчихсан. Энэ гэрээгээ хийх гээд Энхболдыгоо тэнд тавьсан юм уу. Гурван жилийн гэрээ нийт 120 тэрбум төгрөгөөр хууль бусаар эм худалдаж аваад байдаг юм билээ. Энэ нь ил гараад ирэхээр төлбөр төлж, хүн гүтгэж, харлуулах гэж оролддог. Чиний хийж чаддаг наад технологийг чинь хүмүүс мэддэг болсон. Бид мэднэ ээ. Энэ явахгүй ээ. Нөгөө хоёр дахин хямд, чанартай хавдрын эмийг өвчтөнүүд хайгаад байна шүү дээ. Манай эмч нар хэрэглье гэж байна. Түүнийгээ заагаад өгчих. Хаана байгаа юм бэ. Миний гарт шагийн үнээр эм авч байгаа баримтууд чинь байна. Эмийн үнийг хямдруулсан баримтаа ил гаргаарай. Дэлгээрэй. Үзье. Би эмийн үнийг өсгөж зовсон иргэддээ зовлон нэмсэн баримтуудыг чинь прокурорт өгнө. Хуулийн байгууллагад хоёулаа уулзъя. Т.Мөнхсайхан чи жаахан хүн чанартай байгаач. Зовсон, зүдэрсэн хүмүүсийн зовлонгоор битгий хөрөнгө мөнгөө түнтийлгээд байгаач. Хүний өвчин зовлон дээр хувьдаа бизнес хийнэ. Эмчийнхээ эрх ашгийг хөсөр хаяна. П.Батчулуун эмчийн ар гэрийнхэнд яасан муухай хандаж байна. Яаж тэгж хэлж чадаж байна. Яасан цэвдэг сэтгэлтэй юм бэ. Одоо тэгээд би яах вэ дээ гээд сууж байдаг. Үүнийг би хэлээгүй шүү. Нэртэй төртэй сэтгүүлчид бичиж байна. Цэргээ хаяад явдаг генерал байхгүй шүү дээ. Чи туслахгүй байж болно. Монголын эмч нар, бид П.Батчулууныгаа гаргаж авна. Харж байгаарай. Энэ ганцхан П.Батчулууны асуудал биш . Үүний ард зовсон зүдэрсэн эрхтэн шилжүүлэхийг хүлээсэн олон түмэн хүлээж байна. Би ах хүний хувьд, анагаах ухааны доктор, ажилласан жил ахиу хүний хувьд чамд зөвлөе. Хүн бай. Эмчийн тангаргаа хэд дахин уншаадхаарай. Монгол Улс хуультай шүү. Хүн биш хууль засагладаг ардчилсан улс шүү. Үүнийг дахин сануулчихъя” гэв.

Нийгэм

Хуульч О.Батхүү: Үндсэн хуулийн Цэц ингэж цагаандаа гарч болохгүй

Published

on

Улстөрчид хэзээд л өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьж ирсэн. Үүний нэг жишээ бол, УИХ-ын гишүүн ажилгүй болбол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Энэ агуулгаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар хуульч О.Батхүү: “Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг. УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг илтэд зөрчиж байхад Үндсэн хуулийн Цэц байж болно гэж үзлээ. Ингэж цагаандаа гарч болохгүй” гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ

Published

on

2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж, мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш уг аппликейшнээр дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын Банкуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Published

on

Төв талбайд зассан олон асраа хэрхэн буулгахаа Хотын дарга мэдэхээ байжээ. Жагсагчид ч буулга гэх шаардлагыг байнга тавьж буй юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар:  Том асрыг буулгахад тендер зарлах уу гэдгээ ярилцаж байна. Бид өмнө ийм том хэмжээний асар засаж байгаагүй. Мөн хураасан ч хаана яаж хадгалахаа мэдэхгүй байна. Том асрыг Улсын баяр наадмаар Хүй долоон худагт засаж тодорхой хэмжээний өртгөөр түрээслэх асуудлыг ярьж байна. Жижиг асрыг 5-7   сая төгрөгөөр түрээслэдэг юм билээ гэв. Мөн жагсаалыг сарниулах гэж эдгээр асрыг засаагүй. Удахгүй болох гүйлтийн марафон дуусахаар хураана гэдгийг хэллээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.