Connect with us

Нийгэм

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал ажиглагдаж байна

Published

on

Дэлхийн олон оронд залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төрийн бодлогоо шинэчилж, бодитой арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа.

Манай улсын хувьд ч энэ асуудал мөн адил ажиглагдаж байгаа бөгөөд бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн.

Залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байгаа нь эдийн засгийн идэвхгүй байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.

Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх зорилгоор;

  • Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхгүй байгаа шалтгааныг тодорхойлох
  • Бодлогоор залуучуудыг хэрхэн дэмжих талаар судалгаа хийх
  • Олон талын оролцоотой хэлэлцүүлэг, форум зохион байгуулах
  • Судалгаа, үнэлгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх

Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын зөвлөх ажиллуулахаар төлөвлөөд байна.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны ажлын хүрээнд төслийн багийнхан уулзлаа.

Энэ үеэр судалгааны явц, эхний шатны үр дүн, цаашид анхаарах чиглэлийн ярилцан  дараагийн алхмуудаа тодорхойллоо.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”  судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэх, суурь мэдээлэл цуглуулах, зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав

Published

on

Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.

“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Published

on

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж,  гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна.  Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Б.Батцэцэг: Виз гарсан юм БНСУ-руу саадгүй орчихно гэж ойлгож болохгүй

Published

on

Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаах нь их байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Эрхэнд ноцтой халдлаа,  хохироолоо гэх гомдол их байна.  Бидний зүгээс нэгэнт оруулахгүй юм бол яах гэж виз өгч байгаа юм бэ гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Манай иргэдийг зорилгоо, хэзээ буцахаа мэдэхгүй байна гээд буцаагаад байгаа. Мэдэж байх ёстой учраас айлын хууль дүрэм зөрчөөд юу ч байсан оруул гэж болохгүй. Он гараад эхний таван сарын байдлаар БНСУ-ын хил дээрээс Монголын 500 гаруй, харин Монголоос БНСУ-ын 64 иргэнийг хил дээрээс буцаасан. Манай иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч байгаа. Бид анхаараад ярьж байна. Виз зуучлалын төвүүд сайн ажиллаж, энэ компаниудтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна.  Хэд хэдэн жишээ байгаа. Нялх хүүхдийг зориулалтын бус газар хоол ундгүй байлгаж байна гэнэ, эрхийг нь зөрчсөн гэх гомдлууд их ирдэг. Тухай бүрд асуудлыг тавиад шаардлага хүргүүлж, тайлбар нэхэж байгаа. Хөдөө орон нутгийн иргэд их явж байна. Нэг талаасаа хэнэггүй, нөгөө талаасаа виз гарсан юм орчихно гэж ойлгож болохгүй. Бидний зүгээс эмчилгээнд явж байгаа иргэдийн асран хамгаалагчдыг визгүй явуулаач ээ.  Бизнес эрхэлж байгаа, тогтмол зорчдог хүмүүсийг визгүй болгооч ээ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Монголоос ирж байгаа иргэдийн 80 хувийг буцаах байтал харин ч бид 20 хувийг буцааж байгаа гэдэг асуудлыг БНСУ-ын тал  хэлсэн” гэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.