Connect with us

Дэлхий

Канадад болсон фестивалийн үеэр автомашинаар олныг дайрч, 11 хүн амиа алджээ

Published

on

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадын Ванкувер хотод болсон фестивалийн үеэр автомашинтай этгээд олныг дайрч, 11 хүн амиа алдсан байна.

Цагдаа нар хэрэг үйлдсэн 30 настай этгээдийг баривчилсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүн байсан гэв.

Түүнчлэн ослын улмаас олон хүн бэртсэнээс заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Амь хохирсон иргэдийн дунд 5 настай хүүхэд байжээ.

Халдлагын мөрдөн шалгаж ажиллагаанд 100 гаруй цагдаа оролцож байна. Хэрэг Ванкувер хот дахь хамгийн олон Ази гаралтай иргэд оршин суудаг дүүрэгт гарсан байна.
Энэ халдлага Канадын холбооны сонгууль болохоос хоёр өдрийн өмнө болжээ.

Энэ төрлийн халдлага АНУ-тай харьцуулахад Канадад ховор гардаг ч 2018 болон 2021 онуудад мотоцикл, тов оврын машинаар олныг дайрсны улмаас нийт 14 хүн амиа алдаж байв.

Эх сурвалж: Reuters

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Д.Трамп Сири улсад тавьсан бүх хоригоо цуцаллаа

Published

on

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Арабын орнуудад хийх айлчлалаа Саудын Арабаар  эхлүүллээ. Түүний Ойрхи Дорнод дахь айлчлал Катар, Арабын Нэгдсэн Эмират улсаар үргэлжилнэ. Айлчлалынхаа төгсгөлд Украины дайны гал зогсоох асуудлаар Турк улсад очиж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлсэн. Трамп Саудын Арабт ирснийхээ дараа хэд хэдэн чухал шийдвэрийг танилцууллаа. Үүнд, Сири улсын эсрэг тавьсан бүх хоригоо цуцлахаа мэдэгдсэн байна.  Шинэ Засгийн газар, шинэ удирдагчтай болсон Сири улсыг дэмжиж Трамп бүх хоригоо цуцлахаа ийнхүү мэдэгдсэн байна.

Мөн АНУ Саудын Арабтай 142 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийх гэрээ хэлцэлд Ерөнхийлөгч Трамп болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар гарын үсэг зурлаа. Зэвсгийн наймааны хэлэлцээрээс гадна бусад салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нэг их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид дүгнэсэн байна.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дональд Трамп Арабын орнууд дахь айлчлалаа эхлүүллээ

Published

on

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш  төрийн анхны айлчлалаа  эхлүүлэв. Тэрбээр Саудын Араб, Катар, АНЭУ-ээр айлчилна.  Энэхүү айлчлал Газын зурвасын дайн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг аюулгүй байдал бус худалдааны тохиролцоонд илүүтэй  анхаарах ба  Трамптай хамт “Tesla” компанийн гүйцэтгэх дарга Илон Маск зэрэг эрхмүүд яваа.

 Трамп Туркт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар уулзвал очиж би магадгүй гэсэн юм.

АНУ-ын Ойрхи дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф “Трамп анхны бүрэн эрхт хугацаандаа эхлүүлсэн Абрахамын хэлэлцээнд удахгүй ахиц дэвшил гарна гэж бодож байна” гэжээ. Абрахамын хэлэлцээ нь Арабын орнууд Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.Трампын Катар дахь айлчлалын дундуур тус улсын хааны гэр бүл 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 загварын онгоц бэлэглэх тухай яриа өрнөж, уг онгоцыг Трамп Ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болгон ашиглана гэдгээ мэдэгдсэн талаар мэдээлэл гарч эхэллээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хорих ангиас Хотын дарга боллоо

Published

on

Филиппин улсад өнгөрсөн амралтын өдөр болсон сонгуулиар Гаагийн хорих газарт байгаа Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хотын даргаар сонгогджээ. 

Родриго Дутерте Филиппин улсын 16 дахь төрийн тэргүүнээр 2016-2022 оны хооронд ажилласан  юм. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаандаа хууль бус мансууруулах бодисын бүлэглэл, гэмт хэрэгтнүүдтэй хийсэн дайныхаа үеэр гэм зэмгүй олон мянган хүний аминд хүрсэн нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг хэмээн Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхээс үзсэн билээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард Дутертег баривчлан саатуулсан юм.

Урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч асан Дутерте Гаагийн хорих газарт хоригдож байгаа боловч төрөлх хотынхоо даргаар сонгогдож чадсан байна. Саналын хуудасны 60 хувийг тоолсон дүнгээр Дутерте 405 000 санал авчээ. Дутертегийн цахим хуудас баяр хүргэсэн дэмжигчдийнх нь мэндчилгээгээр дүүрсэн байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.