Нийгэм
“Максрөүд” ХК, “Аржкапитал” ХХК, “Авангард Уран Дизайн энд Инженеринг” компаниуд метроны төсөлд материалаа ирүүлжээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг өнгөрсөн оны аравдугаар сард зарласан. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар метроны шугмын урт нь 19,4 км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж буй бөгөөд зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой. Нэгдүгээр шатны тендерт долоон улсын 27 аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн байна. Эдгээр нь Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятадын компаниуд юм.
Тодруулбал,
- China Railway 20th Bureau Group Co., Ltd
- ALSTOM Transport SA
- “Norinco International Cooperation”
- Woojin Industrial Systems Co Ltd
- China Railway Group Limited
- China State Construction Engineering Corp.,Ltd
- Kolon Global Corporation
- Максрөүд ХК
- Акционерное общество «Дороги и Мосты»
- CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
- Power construction corporation of China, Ltd
- Poly Changda Engineering Co Ltd
- Samsung C&T Corporation
- Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
- Shandong Luqiao Group Co., Ltd
- Daeati Co.,Ltd
- LS ELECTRIC Co Ltd
- Hyundai Rotem Company
- Crrc Dalian Co., Ltd
- Аржкапитал
- Dawonsys Co Ltd
- STraffic Co., Ltd.
- Ilsung construction Co.,Ltd
- Larsen & Toubro Limited
- Си Эм И Си инженеринг ХХК
- China Second Metallurgy Group Co.,Ltd
- Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК зэрэг компани багтаж байна.
Эдгээр 27 компанийн гурав нь “Максрөүд” ХК, “Аржкапитал” ХХК, “Авангард Уран Дизайн энд Инженеринг” гэх монгол компаниуд юм.
Нийгэм
Хуульч О.Батхүү: Үндсэн хуулийн Цэц ингэж цагаандаа гарч болохгүй

Улстөрчид хэзээд л өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьж ирсэн. Үүний нэг жишээ бол, УИХ-ын гишүүн ажилгүй болбол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Энэ агуулгаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар хуульч О.Батхүү: “Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг. УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг илтэд зөрчиж байхад Үндсэн хуулийн Цэц байж болно гэж үзлээ. Ингэж цагаандаа гарч болохгүй” гэв.
Нийгэм
“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ

2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж, мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш уг аппликейшнээр дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын Банкуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Нийгэм
Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Төв талбайд зассан олон асраа хэрхэн буулгахаа Хотын дарга мэдэхээ байжээ. Жагсагчид ч буулга гэх шаардлагыг байнга тавьж буй юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар: Том асрыг буулгахад тендер зарлах уу гэдгээ ярилцаж байна. Бид өмнө ийм том хэмжээний асар засаж байгаагүй. Мөн хураасан ч хаана яаж хадгалахаа мэдэхгүй байна. Том асрыг Улсын баяр наадмаар Хүй долоон худагт засаж тодорхой хэмжээний өртгөөр түрээслэх асуудлыг ярьж байна. Жижиг асрыг 5-7 сая төгрөгөөр түрээслэдэг юм билээ гэв. Мөн жагсаалыг сарниулах гэж эдгээр асрыг засаагүй. Удахгүй болох гүйлтийн марафон дуусахаар хураана гэдгийг хэллээ.
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм4 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй