Монгол хэл, бичгийн улсын шалгалт өнөөдөр эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм. Шалгалт нийт 50 оноотой, даалгаврыг 100 минутад хийж гүйцэтгэх ёстой бөгөөд дараах дөрвөн чадварыг шалгах аж.
1. Уншаад ойлгох чадвар. 700 орчим үгтэй бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ. 20 оноо
2. Зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн 5 үгийг олж засах. 5 оноо
3. Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Бичил эхийг уншаад кирилл бичиг рүү хөрвүүлнэ. 5 оноо
4. Эх зохион найруулж, бичих чадвар буюу эссэ бичих. Эссэ нь 250 үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоо, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ. 20 оноо.