Connect with us

Нийгэм

Нийслэлийн 100 байршилд автобусны карт цэнэглэгч байршуулжээ

Published

on

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.

Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,

  • UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
  • Номин,  Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
  • Гар утсаараа цэнэглэх,
  • Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.

UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:

https://www.facebook.com/transport.ub.gov.mn/videos/550681261407337 

Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

https://www.facebook.com/Umoneyofficial

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Published

on

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж,  гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна.  Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Б.Батцэцэг: Виз гарсан юм БНСУ-руу саадгүй орчихно гэж ойлгож болохгүй

Published

on

Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаах нь их байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Эрхэнд ноцтой халдлаа,  хохироолоо гэх гомдол их байна.  Бидний зүгээс нэгэнт оруулахгүй юм бол яах гэж виз өгч байгаа юм бэ гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Манай иргэдийг зорилгоо, хэзээ буцахаа мэдэхгүй байна гээд буцаагаад байгаа. Мэдэж байх ёстой учраас айлын хууль дүрэм зөрчөөд юу ч байсан оруул гэж болохгүй. Он гараад эхний таван сарын байдлаар БНСУ-ын хил дээрээс Монголын 500 гаруй, харин Монголоос БНСУ-ын 64 иргэнийг хил дээрээс буцаасан. Манай иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч байгаа. Бид анхаараад ярьж байна. Виз зуучлалын төвүүд сайн ажиллаж, энэ компаниудтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна.  Хэд хэдэн жишээ байгаа. Нялх хүүхдийг зориулалтын бус газар хоол ундгүй байлгаж байна гэнэ, эрхийг нь зөрчсөн гэх гомдлууд их ирдэг. Тухай бүрд асуудлыг тавиад шаардлага хүргүүлж, тайлбар нэхэж байгаа. Хөдөө орон нутгийн иргэд их явж байна. Нэг талаасаа хэнэггүй, нөгөө талаасаа виз гарсан юм орчихно гэж ойлгож болохгүй. Бидний зүгээс эмчилгээнд явж байгаа иргэдийн асран хамгаалагчдыг визгүй явуулаач ээ.  Бизнес эрхэлж байгаа, тогтмол зорчдог хүмүүсийг визгүй болгооч ээ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Монголоос ирж байгаа иргэдийн 80 хувийг буцаах байтал харин ч бид 20 хувийг буцааж байгаа гэдэг асуудлыг БНСУ-ын тал  хэлсэн” гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Published

on

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөл, “Онон-Балж” байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Түймэрт урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай өртсөн байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.