Connect with us

Улс төр

Н.Учрал: “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудын 34 хувийн хэлэлцээрийг 14 хоногт дуусгана

Published

on

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбар салбарын сайд нар мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Үүсмэл орд дээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. Өмнө нь үүсмэл ордыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан. Иймд ар өврийн хаалгаар үгсэн авдаг байдлыг таслан зогсооно. Цаашид үүсмэл ордыг ашиглуулахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг тогтоодог болно. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл ордыг түшиглэн “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэсэн компаниудын үйл ажиллагаатай очиж танилцсан. Энэ үеэр хэлэлцээрийн явцтай танилцлаа. Ирэх өдрүүдэд төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж,  Засгийн газарт танилцуулна. Хоёр долоо хоногийн дотор эцсийн байдлаар хэлэлцээрийг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэв.

Улс төр

Б.Энхбаяр: Хар тамхичдын тоо ихэслээ гэхээр эмнэлэг бус шорон л баръя гэдэг

Published

on

УИХ-ын АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас болоод хар тамхины хэрэг өссөн гэж ярих нь маш буруу. Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээлэл буруу, зөрүү агуулгаар явчихвий. Эмнэлгээ барихгүй байгаа хэр нь шорон л бариад байя гээд  байгаа. Ингэснээр гэмт хэрэг буурна гэж хаана ч байхгүй. Тиймээс хар тамхитай тэмцэх бодлогод хатуу, зөөлөн аргыг хослуулан хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулагчдыг огт барихгүй байгаа. Хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж, том гэмт хэрэгтэн мэт харагдуулж, бараг олон нийтийн сурталчилгааг хүртэл хийгээд байгаа мэт харагддаг. Хар тамхитай тэмцэхэд илүү ухаалаг бодлого барих ёстой. Ухаалаг бодлого гэж яриад байгаагийн цаана ялыг нь нэмээд хорино гэсэн ойлголт байхгүй шүү” гэв.

Дэлгэрэнгүй

Улс төр

АБГББХ-гоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар хэлэлцлээ

Published

on

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг хэлэлцэн дэмжив.

Байнгын хорооны тогтоолоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын судалгаа, тандалтыг явуулах, жагсаалтыг шинэчлэх, эмийн хяналтыг чангатгах, уг бодисыг хэрэглэсэн болон хамааралтай иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд, залуус руу чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн байгууллага, орон нутаг болон хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан байгальд ургадаг ургамлын тархцыг тогтоох, устгах ажлыг оновчтой хэрэгжүүлэх арга хэмжээг авч, дээрх ажлын хэрэгжилтийг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан Байнгын хороонд танилцуулах чиглэл бүхий үүргийг Засгийн газарт өглөө.

Дэлгэрэнгүй

Улс төр

П.Сайнзориг: Ирээдүйд бид цалин тэтгэврээ тавьж чадах юм уу. Ингээд бие биеэ хуураад байх юм уу?

Published

on

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Алдагдалгүй төсөв гэхээр их гоё сонсогдоод байгаа юм. Гэхдээ энэ байдлаараа ирээдүйд бид цалин, тэтгэврээ тавьж чадах юм уу. Хэдүүлээ ингэж бие биеэ хуураад байх юм уу” гэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.