Connect with us

Бизнес

“ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР”-ийн 2025 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч байна

Published

on

МҮХАҮТ-ын санаачилгаар хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Органик монгол бичил зээлийн хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь анх газар тариалангийн төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан бол 2017 оноос эхлэн хамрах хүрээгээ өргөжүүлж органик, тогтвортой хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн хэмнэлттэй, алдагдал хаягдал багатай үйлдвэрлэлийн төслүүдэд дэмжлэг үзүүлж эхэлсэн.

“ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР” 2025

“Органик Монгол Хөтөлбөр” хэрэгжих газар:  Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Увс, Ховд, Төв аймаг

Органик Монгол Хөтөлбөрт аж ахуй нэгж, хувь хүн хамрагдах боломжтой.

“Органик Монгол” бичил зээлийн хөтөлбөр нь  WWW.ORGANICMONGOL.MN сайтаар зээлийн хүсэлт хүлээн авч байна.

Цахимаар зээлийн хүсэлт илгээх: https://shorturl.at/uxFIT

“ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР” 2025

Холбоо барих:

МҮХАҮТ, Органик Монгол Хөтөлбөр

Утас: 77277070 (2), 99046587

Имэйл: organic@mongolchamber.mn

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бизнес

Ж.Ганбаатар төртэй бизнес хийж үзээгүй гэж томров

Published

on

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Миний хувьд төртэй бизнес хийж үзээгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Тэгж ажилладаггүй бизнес эрхлэгч зөндөө байгаа. Заавал тэгж бизнес хийх шаардлага ч байхгүй.  Миний араас 7, 8 жил явсан л даа, ухахад юм гарч таараа гээд.  Байхгүй юм чинь гараагүй, гүтгээд бичдэг. Би сайд ч болохгүй, Байнгын хорооны дарга ч болохгүй” гэж  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.22/ хуралдаанд оролцохдоо гомдоллов.

Хэдэн жилийн өмнө “Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз” –ын 2.5 га газрын үнэлгээг 10 тэрбумаар буулган хамаарал бүхий компаниараа хувьчилж авсан дуулианд нэр холбогдож явсан Ж.Ганбаатар гишүүн ийн өнөөдөр өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт магтаж сууна.

Түүний хувьд өөрийгөө өндөрт гарган магтаж, өрөөл бусдыг өөлөх болсон нь албан тушаалгүй хоосон хоцорсноос үүдэлтэй ч гэх нь бий.

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН хамгийн олон суудал авч Засгийн газрыг дангаараа байгуулах боломж байсан ч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан нам, ХҮН намд урилга илгээн, хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар МАН дотор сайдын суудал горилж байсан олон гишүүн хоосон хоцорч сул гишүүн болсон. Зарим нэг нь ор алдахаар тал алд гээд Байнгын хорооны дарга болсон. Харин Ж.Ганбаатар гишүүний хувьд сул гишүүн хэвээр байгаа юм.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2796628/

Дэлгэрэнгүй

Бизнес

Хүннү Эйр компанийн хувьд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хоёр дахь шинэ агаарын хөлгийг нэвтрүүлж байгаа юм

Published

on

Дэлгэрэнгүй

Бизнес

Уул уурхайн борлуулалт 1.5 их наядаар буурлаа

Published

on

Уул уурхайн борлуулалт 1.5 их наядаар буурлаа
Үндэсний статистикийн хорооноос Аж үйлдвэрийн салбарын 2025 оны эхний гурван сарын тоон мэдээллийг танилцууллаа. Тус статистикт дурдсанаар Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсчээ. Тодруулбал, Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд:
  • Уул уурхай олборлолт 18.6 хувиар
  • Цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж өсөхөд

  • Металлын хүдэр олборлолт 27.2 хувиар
  • Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 11.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэжээ.

Уул уурхай олборлолт өмнөх оны мөн үеэс тодорхой хувиар өссөн ч нөгөө талдаа уул уурхайн салбарын борлуулалт буурсан нь Монгол Улсын эдийн засгийн хувьд таагүй үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар худалдааны дайн өрнөж байна. Үүнээс шалтгаалан Монгол Улсын уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт буурсан. Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна. Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.

Эдийн засагчдын хэлж буйгаар худалдааны дайнаас шалтгаалан Хятадын эдийн засаг олон улсын байгууллагуудын төсөөлж байсан шиг өндөр өсөлт үзүүлэхгүй нь тодорхой болсон. Хятадын эдийн засаг агшлаа гэдэг нь эргээд манай улсаас авч байгаа уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, нүүрсний экспорт бууруулах, хамгийн гол нь үнэ буурах эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, төсвийн орлого бүрдэхгүй байх, валютын урсгал орж ирэхгүй байх гэх мэт эрсдэл байгаа. Валютын урсгал саатвал ханш цаашид дахин өснө. Ингээд манай улсын эдийн засаг бидний төсөөлж байсан шиг долоон орчим хувьд хүрэхэд хүндрэлтэй болно. Манай нүүрсний үнэ өнөөдөр 72 орчим ам.доллар байна. Бид өнгөрсөн онтой харьцуулахад хэдий экспортын хэмжээ өндөр байгаа мэт боловч орж ирж байгаа орлого нь бага байгаа. Тиймээс одоогоор валютын орох урсгал тасалдах нь хамгийн өндөр эрсдэл болоод байгааг хэлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 9.3 хувиар буурчээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.5 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэжээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.