Нийгэм
Туулын хурдны замын гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон нэмэгдүүллээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ. Тус хурдны замыг анх 4 эгнээ бүхий 32 км авто замын зураг төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу нийт төсөвт өртөг 916 тэрбум төгрөг байхаар баталсан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам”-ыг 6 эгнээ болгох, төвийн бүсийн хэсгээр дайран өнгөрч байгаа хэсгийг гүүрэн байгууламж болгохоор шийдвэрлэв. Уг шийдвэртэй холбогдуулан тус төслийн нийт төсөвт өртөг 1,965 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм.
Мөн төслийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих авто замын томоохон төсөл, арга хэмжээтэй уялдуулах явцад Нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон нэмэгдүүллээ.
Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилчдын цагийн тарифт цалин болон машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнийн жишгийг шинэчлэн баталж, ТЭЗҮ болон урьдчилсан зураг, төсөлд тусгагдсанаар төсвийг дахин шинэчилж тооцлоо.
Улмаар “Туулын хурдны зам”-ын төслийн зурагт өөрчлөлт оруулан Барилгын хөгжлийн төвийн экспертээр хянуулж, магадлал хийлгэхэд ажлын нийт төсөвт өртөг 2,384 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд нийслэлийн төсвөөс 2025 онд 538,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлаад байна. Туулын хурдны зам нь хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
Нийгэм
Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж, гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна. Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.
Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Нийгэм
Б.Батцэцэг: Виз гарсан юм БНСУ-руу саадгүй орчихно гэж ойлгож болохгүй

Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаах нь их байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Эрхэнд ноцтой халдлаа, хохироолоо гэх гомдол их байна. Бидний зүгээс нэгэнт оруулахгүй юм бол яах гэж виз өгч байгаа юм бэ гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Манай иргэдийг зорилгоо, хэзээ буцахаа мэдэхгүй байна гээд буцаагаад байгаа. Мэдэж байх ёстой учраас айлын хууль дүрэм зөрчөөд юу ч байсан оруул гэж болохгүй. Он гараад эхний таван сарын байдлаар БНСУ-ын хил дээрээс Монголын 500 гаруй, харин Монголоос БНСУ-ын 64 иргэнийг хил дээрээс буцаасан. Манай иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч байгаа. Бид анхаараад ярьж байна. Виз зуучлалын төвүүд сайн ажиллаж, энэ компаниудтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна. Хэд хэдэн жишээ байгаа. Нялх хүүхдийг зориулалтын бус газар хоол ундгүй байлгаж байна гэнэ, эрхийг нь зөрчсөн гэх гомдлууд их ирдэг. Тухай бүрд асуудлыг тавиад шаардлага хүргүүлж, тайлбар нэхэж байгаа. Хөдөө орон нутгийн иргэд их явж байна. Нэг талаасаа хэнэггүй, нөгөө талаасаа виз гарсан юм орчихно гэж ойлгож болохгүй. Бидний зүгээс эмчилгээнд явж байгаа иргэдийн асран хамгаалагчдыг визгүй явуулаач ээ. Бизнес эрхэлж байгаа, тогтмол зорчдог хүмүүсийг визгүй болгооч ээ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Монголоос ирж байгаа иргэдийн 80 хувийг буцаах байтал харин ч бид 20 хувийг буцааж байгаа гэдэг асуудлыг БНСУ-ын тал хэлсэн” гэв.
Нийгэм
Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөл, “Онон-Балж” байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.
Түймэрт урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай өртсөн байна.
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна