Connect with us

Улс төр

Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн гишүүн сошлоор ажлаа хийж, салбарын нэр хүнд унагаж байна

Published

on

 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбар, тэр дундаа эм, эмийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж тогтоолд өөрчлөлт орж амжаагүй байхад БНСУ-ын таван эмийн үйлдвэрээс авч буй 23 төрлийн эмэнд хөнгөлөлт олгож буй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжлэв.

Уг шүүмжлэлийн хариуд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Шинэчлэн найруулагдсан эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зүйл заалтын дагуу бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрэв ямар нэгэн хууль зөрчсөн процесс байгаа бол үүнийг хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа. Тэгэхгүй бол Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбар л болохгүй байгаа мэт байнга яриад, сошлоор ажлаа хийгээд яваад байхаар чинь салбарын нэр хүнд унаад байна ш дээ. Та үнэхээр тийм процессийн алдаа байгаа бол хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа.

Надад БНСУ-ын эмнэлэг, эмийн үйлдвэртэй гэрээ хийсэн зүйл огт байхгүй гэдгийг би танд хэлээд байгаа шүү дээ. Бид ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудад шинэчлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийнхаа талаар танилцуулах ёстой. 

Үүнийг танилцуулсны үндсэн дээр гаднын чанартай эм үйлдвэрлэгч улсууд хямд үнээр эмээ өгөх боломж бүрдэж байгаа. Үүний үр дүн иргэдэд хүрээд, иргэд үүнд сайшаалтай хандаж байгаа шүү дээ. Жишээ нь ахмадууд сахарынхаа дараа сарын эмийг авч чаддаггүй байсан бол үүнийг 60 мянгаас 6 мянга болгосон, өмнөх эмээс нь үйлчилгээ нь сайжирсан. Зүрхний стент тавиулсан хүмүүс сар бүр цус шингэлэх эмээ 170 мянган төгрөгөөр авдаг байсан бол 17 мянган төгрөг төлөөд уудаг болсон байна. Эмч, өвчтөнгүй сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд байна. 2026 оны төгсгөл гэхэд бид чанаргүй эмийг зах зээлээс шахаж гаргах, хямд үнэтэй эмээр хангах бодлого маань маш амжилттай хэрэгжээд явж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Б.Энхбаяр: Хар тамхичдын тоо ихэслээ гэхээр эмнэлэг бус шорон л баръя гэдэг

Published

on

УИХ-ын АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас болоод хар тамхины хэрэг өссөн гэж ярих нь маш буруу. Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээлэл буруу, зөрүү агуулгаар явчихвий. Эмнэлгээ барихгүй байгаа хэр нь шорон л бариад байя гээд  байгаа. Ингэснээр гэмт хэрэг буурна гэж хаана ч байхгүй. Тиймээс хар тамхитай тэмцэх бодлогод хатуу, зөөлөн аргыг хослуулан хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулагчдыг огт барихгүй байгаа. Хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж, том гэмт хэрэгтэн мэт харагдуулж, бараг олон нийтийн сурталчилгааг хүртэл хийгээд байгаа мэт харагддаг. Хар тамхитай тэмцэхэд илүү ухаалаг бодлого барих ёстой. Ухаалаг бодлого гэж яриад байгаагийн цаана ялыг нь нэмээд хорино гэсэн ойлголт байхгүй шүү” гэв.

Дэлгэрэнгүй

Улс төр

АБГББХ-гоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар хэлэлцлээ

Published

on

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг хэлэлцэн дэмжив.

Байнгын хорооны тогтоолоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын судалгаа, тандалтыг явуулах, жагсаалтыг шинэчлэх, эмийн хяналтыг чангатгах, уг бодисыг хэрэглэсэн болон хамааралтай иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд, залуус руу чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн байгууллага, орон нутаг болон хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан байгальд ургадаг ургамлын тархцыг тогтоох, устгах ажлыг оновчтой хэрэгжүүлэх арга хэмжээг авч, дээрх ажлын хэрэгжилтийг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан Байнгын хороонд танилцуулах чиглэл бүхий үүргийг Засгийн газарт өглөө.

Дэлгэрэнгүй

Улс төр

П.Сайнзориг: Ирээдүйд бид цалин тэтгэврээ тавьж чадах юм уу. Ингээд бие биеэ хуураад байх юм уу?

Published

on

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Алдагдалгүй төсөв гэхээр их гоё сонсогдоод байгаа юм. Гэхдээ энэ байдлаараа ирээдүйд бид цалин, тэтгэврээ тавьж чадах юм уу. Хэдүүлээ ингэж бие биеэ хуураад байх юм уу” гэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.