Дэлхий
Украин, НАТО-гийн талаарх АНУ-ын мэдэгдэлд Путин баяртай байна гэв

ОХУ Украиныг НАТО-гийн гишүүнээр элсүүлэх асуудлаар АНУ-ын байр сууринд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ.
Украины НАТО-д элсэх хүсэл эрмэлзлэл нь дайны “үндсэн шалтгаануудын нэг” гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков дахин онцолсон байна.
Тэрбээр мөн сэтгүүлчдэд хэлэхдээ, Москва Вашингтоноос тус улсыг Хойд Атлантын эвсэлд нэгдэхийг үгүйсгэж байгааг “янз бүрийн түвшинд” сонссон.
Мэдээжийн хэрэг, энэ нь бидэнд таалагдаж байгаа бөгөөд Украиныг НАТО-гийн гишүүн болгож, Хойд Атлантын эвсэлд нэгдэх ёсгүй гэсэн бидний байр суурьтай нийцэж байгаа, учир нь энэ нь ОХУ-ын үндэсний ашиг сонирхолд аюул учруулах болно” гэжээ.
Эх сурвалж: unian.net
Ж.Бат
Дэлхий
Д.Трамп Сири улсад тавьсан бүх хоригоо цуцаллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Арабын орнуудад хийх айлчлалаа Саудын Арабаар эхлүүллээ. Түүний Ойрхи Дорнод дахь айлчлал Катар, Арабын Нэгдсэн Эмират улсаар үргэлжилнэ. Айлчлалынхаа төгсгөлд Украины дайны гал зогсоох асуудлаар Турк улсад очиж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлсэн. Трамп Саудын Арабт ирснийхээ дараа хэд хэдэн чухал шийдвэрийг танилцууллаа. Үүнд, Сири улсын эсрэг тавьсан бүх хоригоо цуцлахаа мэдэгдсэн байна. Шинэ Засгийн газар, шинэ удирдагчтай болсон Сири улсыг дэмжиж Трамп бүх хоригоо цуцлахаа ийнхүү мэдэгдсэн байна.
Мөн АНУ Саудын Арабтай 142 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийх гэрээ хэлцэлд Ерөнхийлөгч Трамп болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар гарын үсэг зурлаа. Зэвсгийн наймааны хэлэлцээрээс гадна бусад салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нэг их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид дүгнэсэн байна.
Дэлхий
Дональд Трамп Арабын орнууд дахь айлчлалаа эхлүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш төрийн анхны айлчлалаа эхлүүлэв. Тэрбээр Саудын Араб, Катар, АНЭУ-ээр айлчилна. Энэхүү айлчлал Газын зурвасын дайн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг аюулгүй байдал бус худалдааны тохиролцоонд илүүтэй анхаарах ба Трамптай хамт “Tesla” компанийн гүйцэтгэх дарга Илон Маск зэрэг эрхмүүд яваа.
Трамп Туркт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар уулзвал очиж би магадгүй гэсэн юм.
АНУ-ын Ойрхи дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф “Трамп анхны бүрэн эрхт хугацаандаа эхлүүлсэн Абрахамын хэлэлцээнд удахгүй ахиц дэвшил гарна гэж бодож байна” гэжээ. Абрахамын хэлэлцээ нь Арабын орнууд Израилыг улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.Трампын Катар дахь айлчлалын дундуур тус улсын хааны гэр бүл 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 загварын онгоц бэлэглэх тухай яриа өрнөж, уг онгоцыг Трамп Ерөнхийлөгчийн албан ёсны онгоц болгон ашиглана гэдгээ мэдэгдсэн талаар мэдээлэл гарч эхэллээ.
Дэлхий
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хорих ангиас Хотын дарга боллоо

Филиппин улсад өнгөрсөн амралтын өдөр болсон сонгуулиар Гаагийн хорих газарт байгаа Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хотын даргаар сонгогджээ.
Родриго Дутерте Филиппин улсын 16 дахь төрийн тэргүүнээр 2016-2022 оны хооронд ажилласан юм. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаандаа хууль бус мансууруулах бодисын бүлэглэл, гэмт хэрэгтнүүдтэй хийсэн дайныхаа үеэр гэм зэмгүй олон мянган хүний аминд хүрсэн нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг хэмээн Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхээс үзсэн билээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард Дутертег баривчлан саатуулсан юм.
Урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч асан Дутерте Гаагийн хорих газарт хоригдож байгаа боловч төрөлх хотынхоо даргаар сонгогдож чадсан байна. Саналын хуудасны 60 хувийг тоолсон дүнгээр Дутерте 405 000 санал авчээ. Дутертегийн цахим хуудас баяр хүргэсэн дэмжигчдийнх нь мэндчилгээгээр дүүрсэн байна.
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна