Connect with us

Бизнес

Хэлэлцээний ширээний ард: Стратегийн ордын эзэд ба төр

Published

on

Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан өнөөдөр стратегийн ордуудыг төрийн эзэмшилд бүртгэх хэлэлцээрийн явцыг олон нийтэд танилцуулж, “Нэгэнт эхэлсэн энэхүү ажил үр дүнгээ өгч эхэлсэн” гэж мэдэгдлээ. Хамгийн эхэнд Эрдэнэтийн зэс-молибдены орд болон түүний үүсмэл ордын асуудал яригдаж буй бөгөөд энэ ордыг ашиглаж буй ЭрдминАчит ИхтЗэс Эрдэнийн хувь гэсэн гурван компанитай хэлэлцээ гуравдугаар сард эхэлсэн бөгөөд долдугаар сар гэхэд бүрэн дуусгах төлөвтэй гэдгээ тодруулав.

Ж.Батзанданы мэдээлснээр Эрдмин ХХК 27 жил орчим ашигласны эцэст нийт 198.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн ч төрийн хүртэх өгөөж 35 хувьд л хүрчээ. Харин 2014 оноос үйл ажиллагаа явуулж буй Ачит Ихт компанийн борлуулалт 1.7 их наяд төгрөгт хүрсэн ч өгөөжийн хувь 23 хувийн өгөөжтэй байгаа аж. Зэс Эрдэнийн хувь компанийн тухайд 232.5 тэрбум төгрөгийн орлого олоод буй ч улсад өгөх өгөөж ердөө 3.2 хувьтай байгаа нь анхаарал татаж байна. Иймээс дээрх гурван компанийн өгөөжийг 51 хувьд хүргэх чиглэл Засгийн газраас өгөгджээ. Зөвхөн Эрдэнэтийн үүсмэл орд ашиглаж буй эдгээр гурван компанийн өгөөжийг 51 хувьд хүргэхэд төсөвт нэмэлтээр 685.6 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой байна. Энэ нь зөвхөн нэг ордын хүрээнд хийгдэх тохиролцооны үр дүн ямар хэмжээний төсвийн орлого нэмэх чадамжтайг харуулж байна.

Түүнээс гадна Нарийнсухайтын нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй долоон компанид урилга илгээсэн бол МАК, Саусгоби Сэндс зэрэг томоохон компани албан ёсоор хэлэлцээнд оролцохоор болжээ. Цагаан суваргад ч мөн гурван компанийн нэр тодроод буй. Нийт 26 аж ахуйн нэгж стратегийн ордын лиценз эзэмшдэг бөгөөд эхний ээлжинд 10 гаруй компанитай хэлэлцэхээр Засгийн газрын баг ажиллаж байгаа аж.

Монголын Алт” (МАК) компани ч даваа гарагт төрд ногдох хувийн талаар хэлэлцээ эхлүүлэх албан бичгээ ирүүлсэн бол Саусгоби Сэндс”-тэй ирэх лхагва гарагт хэлэлцээний эхний шатны уулзалт товлогджээ.

Хамгийн гол анхаарал татсан сэдэв бол стратегийн ордын жагсаалт өргөжих тухай асуудал байв. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар стратегийн ордуудын жагсаалтад 39 шинэ ордыг нэмэх асуудлыг хэлэлцэх товтой байгаа бөгөөд үүнд Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан тодорхой саналаа өгөөд байгаа ажээ. Тодруулбал, түүний саналд Баянхөндий болон Алтан нар ордХармагтайн ордХалзан бүрэгтэйн ордХотгорын ордБаянголын ордХөшөөтийн нүүрсний ордАйл баянгийн нүүрсний ордЭрдэнэбулагийн нүүрсний орд зэрэг орд багтаж буй бөгөөд эдгээрийг стратегийн ангилалд оруулах тухай саналаа Засгийн газарт албан ёсоор хүргүүлжээ.

Ж.Батзандан “Стратегийн ордын өгөөж ард түмэнд шууд очдог байх ёстой. Энэ бол зөвхөн эдийн засгийн асуудал биш, шударга ёсны үндэс суурь юм” гэж онцоллоо. Эндээс үзэхэд ирэх саруудад стратегийн орд эзэмшигч бусад аж ахуйн нэгж ч төрийн төлөөлөлтэй хэлэлцээний ширээний ард суух хүлээлттэй байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бизнес

Ж.Ганбаатар төртэй бизнес хийж үзээгүй гэж томров

Published

on

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Миний хувьд төртэй бизнес хийж үзээгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Тэгж ажилладаггүй бизнес эрхлэгч зөндөө байгаа. Заавал тэгж бизнес хийх шаардлага ч байхгүй.  Миний араас 7, 8 жил явсан л даа, ухахад юм гарч таараа гээд.  Байхгүй юм чинь гараагүй, гүтгээд бичдэг. Би сайд ч болохгүй, Байнгын хорооны дарга ч болохгүй” гэж  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.22/ хуралдаанд оролцохдоо гомдоллов.

Хэдэн жилийн өмнө “Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз” –ын 2.5 га газрын үнэлгээг 10 тэрбумаар буулган хамаарал бүхий компаниараа хувьчилж авсан дуулианд нэр холбогдож явсан Ж.Ганбаатар гишүүн ийн өнөөдөр өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт магтаж сууна.

Түүний хувьд өөрийгөө өндөрт гарган магтаж, өрөөл бусдыг өөлөх болсон нь албан тушаалгүй хоосон хоцорсноос үүдэлтэй ч гэх нь бий.

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН хамгийн олон суудал авч Засгийн газрыг дангаараа байгуулах боломж байсан ч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан нам, ХҮН намд урилга илгээн, хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар МАН дотор сайдын суудал горилж байсан олон гишүүн хоосон хоцорч сул гишүүн болсон. Зарим нэг нь ор алдахаар тал алд гээд Байнгын хорооны дарга болсон. Харин Ж.Ганбаатар гишүүний хувьд сул гишүүн хэвээр байгаа юм.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2796628/

Дэлгэрэнгүй

Бизнес

Хүннү Эйр компанийн хувьд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хоёр дахь шинэ агаарын хөлгийг нэвтрүүлж байгаа юм

Published

on

Дэлгэрэнгүй

Бизнес

Уул уурхайн борлуулалт 1.5 их наядаар буурлаа

Published

on

Уул уурхайн борлуулалт 1.5 их наядаар буурлаа
Үндэсний статистикийн хорооноос Аж үйлдвэрийн салбарын 2025 оны эхний гурван сарын тоон мэдээллийг танилцууллаа. Тус статистикт дурдсанаар Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсчээ. Тодруулбал, Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд:
  • Уул уурхай олборлолт 18.6 хувиар
  • Цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж өсөхөд

  • Металлын хүдэр олборлолт 27.2 хувиар
  • Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 11.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэжээ.

Уул уурхай олборлолт өмнөх оны мөн үеэс тодорхой хувиар өссөн ч нөгөө талдаа уул уурхайн салбарын борлуулалт буурсан нь Монгол Улсын эдийн засгийн хувьд таагүй үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар худалдааны дайн өрнөж байна. Үүнээс шалтгаалан Монгол Улсын уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт буурсан. Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна. Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.

Эдийн засагчдын хэлж буйгаар худалдааны дайнаас шалтгаалан Хятадын эдийн засаг олон улсын байгууллагуудын төсөөлж байсан шиг өндөр өсөлт үзүүлэхгүй нь тодорхой болсон. Хятадын эдийн засаг агшлаа гэдэг нь эргээд манай улсаас авч байгаа уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, нүүрсний экспорт бууруулах, хамгийн гол нь үнэ буурах эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, төсвийн орлого бүрдэхгүй байх, валютын урсгал орж ирэхгүй байх гэх мэт эрсдэл байгаа. Валютын урсгал саатвал ханш цаашид дахин өснө. Ингээд манай улсын эдийн засаг бидний төсөөлж байсан шиг долоон орчим хувьд хүрэхэд хүндрэлтэй болно. Манай нүүрсний үнэ өнөөдөр 72 орчим ам.доллар байна. Бид өнгөрсөн онтой харьцуулахад хэдий экспортын хэмжээ өндөр байгаа мэт боловч орж ирж байгаа орлого нь бага байгаа. Тиймээс одоогоор валютын орох урсгал тасалдах нь хамгийн өндөр эрсдэл болоод байгааг хэлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 9.3 хувиар буурчээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.5 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэжээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.