Нийгэм
Хүнс, бараа, орон сууц, тавилга, нийтийн хоол, боловсролын зардал 8,4-21,8 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.Тодруулбал,
ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар” Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 8.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.5 хувиар, барааны бүлгийн үнэ 6.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өсжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны гуравдугаар сард 6.2 хувь байсан бол 2025 оны гуравдугаар сард 9.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар өсжээ. Ингэж өсөхөд,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.0 хувь),
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.8 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.6 хувь,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны хувьд Монгол Улс 2025 оны эхний гуравдугаар сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 504.1 сая ам.доллар, экспорт 637.5 сая ам.доллар, тэнцэл 771.0 сая ам.доллароор тус тус буурч, импорт 133.4 сая ам.доллароор өссөн байна.
Нийгэм
Хуульч О.Батхүү: Үндсэн хуулийн Цэц ингэж цагаандаа гарч болохгүй

Улстөрчид хэзээд л өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьж ирсэн. Үүний нэг жишээ бол, УИХ-ын гишүүн ажилгүй болбол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Энэ агуулгаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар хуульч О.Батхүү: “Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг. УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг илтэд зөрчиж байхад Үндсэн хуулийн Цэц байж болно гэж үзлээ. Ингэж цагаандаа гарч болохгүй” гэв.
Нийгэм
“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ

2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж, мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш уг аппликейшнээр дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын Банкуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Нийгэм
Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Төв талбайд зассан олон асраа хэрхэн буулгахаа Хотын дарга мэдэхээ байжээ. Жагсагчид ч буулга гэх шаардлагыг байнга тавьж буй юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар: Том асрыг буулгахад тендер зарлах уу гэдгээ ярилцаж байна. Бид өмнө ийм том хэмжээний асар засаж байгаагүй. Мөн хураасан ч хаана яаж хадгалахаа мэдэхгүй байна. Том асрыг Улсын баяр наадмаар Хүй долоон худагт засаж тодорхой хэмжээний өртгөөр түрээслэх асуудлыг ярьж байна. Жижиг асрыг 5-7 сая төгрөгөөр түрээслэдэг юм билээ гэв. Мөн жагсаалыг сарниулах гэж эдгээр асрыг засаагүй. Удахгүй болох гүйлтийн марафон дуусахаар хураана гэдгийг хэллээ.
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм18 hours ago
Элчин сайд А.Төмөрийн гэргий амиа алдсан хэрэгт сайд Б.Батцэцэгийг анхаарал хандуулахыг хүслээ