Connect with us

Нийгэм

Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

Published

on

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар,

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
3.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай; 4.Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

Цааашлаад Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, хариулт өгч дууссан тул  хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, гишүүдийн 71.1 хувийн саналаар хуулийг эцэслэн баталлаа.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Хуульч О.Батхүү: Үндсэн хуулийн Цэц ингэж цагаандаа гарч болохгүй

Published

on

Улстөрчид хэзээд л өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьж ирсэн. Үүний нэг жишээ бол, УИХ-ын гишүүн ажилгүй болбол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Энэ агуулгаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар хуульч О.Батхүү: “Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг. УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг илтэд зөрчиж байхад Үндсэн хуулийн Цэц байж болно гэж үзлээ. Ингэж цагаандаа гарч болохгүй” гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ

Published

on

2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж, мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш уг аппликейшнээр дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын Банкуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Published

on

Төв талбайд зассан олон асраа хэрхэн буулгахаа Хотын дарга мэдэхээ байжээ. Жагсагчид ч буулга гэх шаардлагыг байнга тавьж буй юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар:  Том асрыг буулгахад тендер зарлах уу гэдгээ ярилцаж байна. Бид өмнө ийм том хэмжээний асар засаж байгаагүй. Мөн хураасан ч хаана яаж хадгалахаа мэдэхгүй байна. Том асрыг Улсын баяр наадмаар Хүй долоон худагт засаж тодорхой хэмжээний өртгөөр түрээслэх асуудлыг ярьж байна. Жижиг асрыг 5-7   сая төгрөгөөр түрээслэдэг юм билээ гэв. Мөн жагсаалыг сарниулах гэж эдгээр асрыг засаагүй. Удахгүй болох гүйлтийн марафон дуусахаар хураана гэдгийг хэллээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.