Нийгэм
Ц.Баатархүү: Гадаадад буй Монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна. Тэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлтээ гаргах болсны дагуу 2005 онд УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, 2012 оноос гадаад улс дахь монголчуудын санал өгөх эрх хуулиар нээгдсэн.
Энэ дагуу хилийн чанад дахь монголчууд тухайн орныхоо дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж бүртгүүлэн, саналаа өгдөг болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй хэвээр байсан тул оролцоо хангалтгүй, сонгуулийн ирц муу байх шалтгаан болов.
Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр 80 гаруй улсад ажиллаж, амьдарч буй 200,000 гаруй монгол иргэдийн оролцоог хангах үүднээс анх удаа иргэдээ цахимаар бүртгэсэн боловч саналаа биечлэн очиж өгдөг асуудал хэвээр үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн цахим бүртгэлд хилийн чанад дахь 13,095 иргэн хамрагдсанаас ердөө 50 хувь буюу 6000 гаруй нь саналаа өгчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад, цахим бүртгэл амжилттай явагдсан ч биечлэн очдог байдал сонгуулийн оролцоо, идэвхийг бууруулав. 2020 оны тухайд гадаад дахь 4600 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, 3200 нь саналаа өгч байжээ.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлтгэлийг хангаж байна.
Тухайлбал, ЦХИХХЯ-ны төлөөлөл 2024 онд сонгуулийн санал өгөх цахим системийг нэвтрүүлсэн анхны улс болох Эстонид туршлага судалсан. Эстони улс 2005 онд дэлхийд анх удаа үндэсний сонгуульдаа интернэтээр санал өгөх системийг нэвтрүүлж, 2023 онд иргэдийнх нь саналын 51% нь цахимаар ирсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тус улс i-Voting системийг ашигладаг. Тэгвэл энэ удаа Филиппин улсын сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судлах гэж байна. Филлипинчүүд 2025 оныхоо сонгуулийг тавдугаар сарын 12-нд цахимаар явуулна. Филиппиний Сонгуулийн Хороо 77 улс дахь 1.2 сая иргэнийхээ сонгуульд оролцох эрхийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-наас цахим санал хураалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд урьдчилсан бүртгэлийг 100 хувь онлайнаар хийсэн байна. Саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт, блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашиглаж байгаа аж. 2023 оны байдлаар 10 гаруй улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг цахимаар авах ажлыг ямар нэгэн хэлбэрээр туршсан эсвэл албан ёсоор хэрэглэж байна.
Нийгэм
Дараах байршилд өнөөдрөөс халуун ус хязгаарлана

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ. Үүнд, МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, II III IY хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг хязгаарлана.
Нийгэм
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав

Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.
“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.
Нийгэм
Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж, гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна. Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.
Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна