Connect with us

Дэлхий

Шинэ пап ламыг сонгох хаалттай хурал тавдугаар сарын 7-нд эхэлнэ

Published

on

Дараагийн пап ламыг сонгох кардиналуудын хаалттай хурлыг тавдугаар сарын 7-нд товлосон гэдгийг Ватикан мэдэгдэв.  Ром хотын Систиний их дуганд явах хаалттай хуралд дэлхийн өнцөг булан бүрээс 135 кардинал оролцох ба шинэ папыг сонгоход хэр хугацаа шаардах нь тодорхойгүй байна. Учир нь, 2005, 2013 онд болсон санал хураалт хоёр өдөр үргэлжилсэн юм. 

Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Брунигийн хэлснээр, кардиналууд эхлээд Гэгээн Петрийн сүмд ёслолын ажиллагаанд оролцон дараа нь санал өгөх эрхтэй хүмүүс Систин дуганд цугларч, нууцаар санал хураана. Кардиналууд Систиний сүмд орсны дараа шинэ Пап лам сонгогдох хүртэл гадаад ертөнцтэй ямар ч холбоо тогтоохгүй, бүрэн тусгаарладаг.  Шинэ папыг сонгоход санваартнуудын гуравны хоёрын санал шаардлагатай бөгөөд үүнд цаг хугацаа их шаардагдана гэлээ.

Пап сонгох үйл явцыг Систин сүмийн гаднаас дэлхий нийтээр анхааран ажигладаг. Сүмийн яндангаас хар утаа суунаглабал дахин санал хураалт явна. Цагаан утаа нь шинэ Пап лам сонгогдсоныг илтгэдэг байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Ромын папыг Цагаан ордонд зочлохыг урьжээ

Published

on

Ромын пап Францисыг таалал төгссөний дараа дэлхийн католик шашинтнуудын шинэ тэргүүнээр АНУ-ын Чикаго хотод төрсөн XIV Лео пап сонгогдсон билээ. Өнгөрсөн ням гарагт тэрбээр сүсэгтнүүдийн өмнө тангараг өргөх ёслол үйлдсэн. Уг ёслолд ирсэн гадны зочид төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүд ирсэн бөгөөд тэдний дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар гэр бүлийн хамт багтжээ.

Тэд энэ үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг Лео папад дамжуулжээ. Уг захидалд Ерөнхийлөгч Трампын гэр бүл дэлхийн католик шашны тэргүүнийг аль болох боломжтой ойрын хугацаанд АНУ-ын нийслэл Вашингтон дахь Цагаан ордонд айлчлан ирэхийг урьсан байна.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Д.Трамп: Гал зогсоох хэлэлцээ нэн даруй эхэлнэ

Published

on

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /AP/. Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг “нэн даруй” эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.

Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ “маш сайн” болж өрнөсөн гэлээ.

“Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээг “илэн далангүй, утга учиртай” хэмээн тодорхойлжээ. “Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, ерөнхийдөө миний бодлоор маш хэрэгтэй хэлэлцээ байлаа” гэж В.Путин утсаар ярьсныхаа дараа Оросын хэвлэлд мэдээлээд, хэлэлцээ хоёр цаг гаруйн турш үргэлжилсэн гэв.

Түүний хэлснээр, Оросын тал дайныг “энхийн замаар шийдвэрлэхийг” дэмжиж байгаа ажээ. Хоёр тал аль алинд нь ашигтай зөвшилцөлд хүрэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй

Дэлхий

Д.Трамп: Орос, Украин гал зогсоох асуудлаар шууд яриа хэлэлцээг эхлүүлнэ

Published

on

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярьсны дараа Орос болон Украин гал зогсоох хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхээр тохиролцсон хэмээн мэдэгдэв.
Путинтэй хоёр цаг орчим утсаар ярьсны дараа Трамп Оросын удирдагч Украинтай гал зогсоох болон дайныг зогсоох өргөн хүрээний энхийн хэлэлцээрийн хүрээнд “нэн даруй” шууд яриа хэлэлцээ эхлүүлэхээр зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Тэрбээр хэлэлцээний нөхцөлийг дайтаж буй хоёр улс хоорондоо тохиролцоно гэж тодруулсан бөгөөд “учир нь хэлэлцээний нарийн ширийн зүйлийг өөр хэн ч мэдэхгүй” гэжээ.
Мөн Трамп мэдэгдэлдээ Ватикан энэхүү хэлэлцээг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хэмээн дурдаж “Энэ үйл явц эхэлж л байг!” хэмээн уриалжээ.
Трамптай ярьсны дараа Ерөнхийлөгч Путин дайн дуусгах оролдлого “ерөнхийдөө зөв чиглэлд явж байгаа” хэмээн хэлж, Москва Украинтай энхийн гэрээний талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.