Дэлхий
Энэтхэгт жуулчид руу гал нээсний улмаас 26 хүн амиа алджээ

Мягмар гарагт Энэтхэгийн аялал жуулчлалын Пахалгам хотод зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 26 хүн амиа алдсаны ихэнх нь жуулчид байсан гэж Энэтхэгийн телевизийн NDTV суваг, Greater Kashmir сонин албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.
Шархадсан хэд хэдэн хүнийг эмнэлэгт хүргэсэн тухай AFP агентлаг мэдээллээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү халдлагыг “жигшүүрт гэмт хэрэг” хэмээн буруушаагаад буруутай этгээдүүд шийтгэл хүлээх болно гэдгийг онцлон дурдлаа. Жамму ба Кашмир холбооны нутаг дэвсгэрийн засаг захиргааны тэргүүн Омар Абдулла мэдэгдэхдээ, энгийн иргэдийн эсрэг чиглэсэн сүүлийн жилүүдэд үзэгдээгүй халдлага гарлаа гэсэн байна.
Greater Kashmir сонинд мэдээлснээр, халдлагын хариуцлагыг “Эсэргүүцлийн фронт” гэдэг босогчдын бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Пакистанаас дэмжлэг авдаг, харин Энэтхэгт “террорист байгууллага” гэгддэг уг бүлэглэл Жамму ба Кашмирын бүс нутгийг Энэтхэгийн тал эзлэн авсан гэж үздэг ажээ.
Кашмир бол Индостаны хойгийн баруун хойд хэсэгт орших газар нутгийн маргаантай муж юм. Мусульман шашинтнууд голдуу амьдардаг энэ бүс нутаг сүүлийн 60 жилийн турш Энэтхэг, Пакистаны харилцаанд үүссэн хурцадмал байдлын голомт байсаар иржээ. Хоёр тал Кашмирын тодорхой хэсгүүдийг хяналтандаа байлгаж байгаа боловч үүнийгээ хилийн тухай хэлэлцээрээр баталгаажуулаагүй байна.
Дэлхий
Ромын папыг Цагаан ордонд зочлохыг урьжээ

Ромын пап Францисыг таалал төгссөний дараа дэлхийн католик шашинтнуудын шинэ тэргүүнээр АНУ-ын Чикаго хотод төрсөн XIV Лео пап сонгогдсон билээ. Өнгөрсөн ням гарагт тэрбээр сүсэгтнүүдийн өмнө тангараг өргөх ёслол үйлдсэн. Уг ёслолд ирсэн гадны зочид төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүд ирсэн бөгөөд тэдний дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар гэр бүлийн хамт багтжээ.
Тэд энэ үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг Лео папад дамжуулжээ. Уг захидалд Ерөнхийлөгч Трампын гэр бүл дэлхийн католик шашны тэргүүнийг аль болох боломжтой ойрын хугацаанд АНУ-ын нийслэл Вашингтон дахь Цагаан ордонд айлчлан ирэхийг урьсан байна.
Дэлхий
Д.Трамп: Гал зогсоох хэлэлцээ нэн даруй эхэлнэ

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /AP/. Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг “нэн даруй” эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.
Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ “маш сайн” болж өрнөсөн гэлээ.
“Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээг “илэн далангүй, утга учиртай” хэмээн тодорхойлжээ. “Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, ерөнхийдөө миний бодлоор маш хэрэгтэй хэлэлцээ байлаа” гэж В.Путин утсаар ярьсныхаа дараа Оросын хэвлэлд мэдээлээд, хэлэлцээ хоёр цаг гаруйн турш үргэлжилсэн гэв.
Түүний хэлснээр, Оросын тал дайныг “энхийн замаар шийдвэрлэхийг” дэмжиж байгаа ажээ. Хоёр тал аль алинд нь ашигтай зөвшилцөлд хүрэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Дэлхий
Д.Трамп: Орос, Украин гал зогсоох асуудлаар шууд яриа хэлэлцээг эхлүүлнэ

-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм4 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй