Connect with us

Нийгэм

Наадмын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллана

Published

on

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. 2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллана.
Жилд нэг удаа болдог Үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын илэрхийлэл төдийгүй наадмын нээлт нь үндэсний онцлог, түүх, соёл, өв уламжлалаа жуулчдад сурталчлан таниулах хамгийн том энтертайнмент арга хэмжээ билээ. Тиймээс энэ удаагийн наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж эхэлсэн бөгөөд наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан оройны нэмэлт хөтөлбөр, энтертайнмент арга хэмжээ зохион байгуулах юм байна
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Дараах байршилд өнөөдрөөс халуун ус хязгаарлана

Published

on

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ. Үүнд, МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, II III IY хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг хязгаарлана.

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав

Published

on

Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.

“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ

Published

on

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орж,  гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан байна.  Уг хэргийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.