Connect with us

Нийгэм

5-19 насны 253 хүүхэд амиа хорлох шалтаг шалтгаан юу байв!

Published

on

Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд бага насны хүүхдийн хүчирхийлэл, бие болоод сэтгэл зүйн дарамт, осол гэмтлээр жилд хэдэн зуун хүүхэд хохирогч болдог тухай тоон мэдээ дурдлаа.Тодруулбал,  хүчирхийллийн  гэмт хэргээр 2020-2024 онд 14-17 насны хохирогч  66 байснаа 119 болж хоёр дахин өссөн бол бага насны хохирогч хүүхдийн тоо 138 байснаа  247 болж өсчээ.

Хэдийгээр бага насны хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийг чангатгасан  ч энэ тоо буурахгүй эсрэгээрээ өссөөр байгаа энь анхаарал татаж буй юм. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан энэ талаар “Энэ төрлийн гэмт хэргийг бүр нарийвчлан судлах шаардлагатой байна. Өмнө нь энэ чиглэлээр хийсэн судалгааг цагдаа, прокурор, цол хамгаалах үүднээс хийж, хязгаарлагдмал хүрээнд ашигладаг байсан. Холбогдох байгууллагуудын төлөөллийн ажлын хэсэг гаргаж, бага насны хүүхдийн хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай” хэмээн  онцолсон.

Мөн тэрбээр “Статистик мэдээллийг харахад үнэхээр харамсмаар. Монгол Улс өнөөдөр хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэж дүгнэсэн.

Хүүхдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор 13, 14 настай хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харилцаанд орох тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд  хуулийн заалтаар гэмт хэрэгтэн болох явдал нийтлэг болж, өсч байна. Хүүхдүүдэд бэлгийн боловсролыг багаас нь олгож, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа хамгаалах сургалт мэдлэгийг олгох шаардлагатай байна. Үүнээс гадна бага насны хүүхдүүдтэй холбоотойгоор бэлгийн гаж зан үйлтэй хүмүүсийг Монголд оношилж тогтоодог зохицуулалт байхгүй. Тэгэхээр бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж таашаал авдаг хүмүүсийг шинжилж, оношилдог баймаар байна” гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн юм.

ЭМЯ-наас осол гэмтлийн сүүлийн таван жилийн статистикийг гаргажээ.  Үүнд,

-2019-2023 онд ослын улмаас эмнэлэгт хандсан 844 мянган хүн байгаагаас 0-14 насны 260 мянган хүүхэд осолд өртжээ.

-Хүчирхийллийн улмаас 0-14 насны 4262 хүүхэд хандсан байна. Зам тээврийн ослын улмаас 320 хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 0-4 насны 140, 5-9 насны 79, 10-14 насны 101 хүүхэд байна.

-Амиа хорлолтоор 5-9 насны есөн хүүхэд, 10-15 насны 65, 15-19 насны 179 хүүхэд гээд нийт 253 хүүхэд амиа хорлосон гэх сэтгэл хирдхийм тоо байна. Эдгээр хүүхдийн амиа хорлох шалтаг, шалтгаан юу байв. Нэн тэргүүнд томчуудын  хүчирхийлэл, эцэг, эхийн дарамт дарангуйлал, архидалт, өсвөр үеийнхний дээрэлхэлт , сошиал дайралт зэрэг голлон нөлөөлдөг байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!