Нийгэм

Маргааш болох дугуйтай парадын үеэр хаах замууд

Published

on

Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны бямба гарагт зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00 – 13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Сүхбаатар дүүрэг:

Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тоуэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;

Чингэлтэй дүүрэг:

Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар – Цэцэг төвийн уулзвар – Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;

Чингэлтэй, Баянзүрх дүүрэг:

Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;

Баянзүрх дүүрэг:

Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:

Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version