Нийгэм
Ховд аймгийн барилгад осол гарч, гурван хүн амиа алдаж, 8 хүнийг эмнэлэгт хүргэжээ

Ховд аймагт өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 17-ны өдөр “Чандмань уушир” ХХК-ийн баригдаж байсан барилгын өргөгч тасарснаар гурван хүн амиа алдаж, найман хүн эмнэлэгт хүргэгдсэн ноцтой осол гарчээ.
Албаныхан энэ талаар “Тус хэрэг 2025 оны тавдугаар сарын 07-нд бүртгэгдсэн. Гурван хүн нас барж, найман хүн эмнэлгийн хяналтад буй. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байна” гэжээ.
Нийгэм
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
- Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
- Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Л.Мөнхбаясгалан: С.Ганбаатар гишүүнийд АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж, айлгажээ. Туслахыг нь хориод суллажээ.

Сайнхүүгийн Ганбаатар гишүүний гэрт Авлигатай тэмцэх газрынхан яг одоо нэгжлэг хийж байгаа мэдээлэл олны анхааралд байна. Энэ талаарх тодруулга, мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар газар дээрээс нь өгсөн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сайнхүүгийн Ганбаатар гишүүнийхийг нэгжинэ гэж АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон, тэгтэл хажууд нь байдаг дүүгийнхийг нь нэгжиж байна яг одоо. Мөн туслахыг нь шүүхийн шийдвэргүйгээр 461-т хориод суллажээ… энэ улстөрийн хонзогнол уу… хэмээлээ. С.Ганбаатар гишүүн энэ талаараа АТГ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүйг сануулж, солонгосчуудын өгсөн 50 сая воныг би улсад тушаасан. Энэ талаар их ярих юм. Хэрвээ би 50 сая воны хахууль авсан бол УИХ-д дахин нэр дэвших боломжгүй байсан гэв.
Нийгэм
Шүхрээр нисгэдэг компанийн ажилтан Солонгос иргэнийг авч нисэхдээ жалга руу унаж амиа алджээ

Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгуулллагаас мэдээлэв.
-
Нийгэм3 weeks ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм1 month ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм2 weeks ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт2 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт4 weeks ago
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
-
Спорт2 weeks ago
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа