Дэлхий Д.Трамп: Орос, Украин гал зогсоох асуудлаар шууд яриа хэлэлцээг эхлүүлнэ Published 1 year ago on 2025-05-20 By admin АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярьсны дараа Орос болон Украин гал зогсоох хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхээр тохиролцсон хэмээн мэдэгдэв. Путинтэй хоёр цаг орчим утсаар ярьсны дараа Трамп Оросын удирдагч Украинтай гал зогсоох болон дайныг зогсоох өргөн хүрээний энхийн хэлэлцээрийн хүрээнд “нэн даруй” шууд яриа хэлэлцээ эхлүүлэхээр зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Тэрбээр хэлэлцээний нөхцөлийг дайтаж буй хоёр улс хоорондоо тохиролцоно гэж тодруулсан бөгөөд “учир нь хэлэлцээний нарийн ширийн зүйлийг өөр хэн ч мэдэхгүй” гэжээ. Мөн Трамп мэдэгдэлдээ Ватикан энэхүү хэлэлцээг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хэмээн дурдаж “Энэ үйл явц эхэлж л байг!” хэмээн уриалжээ. Трамптай ярьсны дараа Ерөнхийлөгч Путин дайн дуусгах оролдлого “ерөнхийдөө зөв чиглэлд явж байгаа” хэмээн хэлж, Москва Украинтай энхийн гэрээний талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Төстэй мэдээ:Трамп Leave a Reply Cancel replyYour email address will not be published. Required fields are marked *Comment * Name * Email * Website Save my name, email, and website in this browser for the next time I comment. Δ{{#message}}{{{message}}}{{/message}}{{^message}}Your submission failed. The server responded with {{status_text}} (code {{status_code}}). Please contact the developer of this form processor to improve this message. Learn More{{/message}}{{#message}}{{{message}}}{{/message}}{{^message}}It appears your submission was successful. Even though the server responded OK, it is possible the submission was not processed. Please contact the developer of this form processor to improve this message. Learn More{{/message}}Submitting… Трэнд Нийгэм1 year ago “Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ Нийгэм11 months ago АНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ Нийгэм1 year ago Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ Нийгэм11 months ago АНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ Нийгэм11 months ago Бүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ Нийгэм1 year ago Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярьсны дараа Орос болон Украин гал зогсоох хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхээр тохиролцсон хэмээн мэдэгдэв. Путинтэй хоёр цаг орчим утсаар ярьсны дараа Трамп Оросын удирдагч Украинтай гал зогсоох болон дайныг зогсоох өргөн хүрээний энхийн хэлэлцээрийн хүрээнд “нэн даруй” шууд яриа хэлэлцээ эхлүүлэхээр зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Тэрбээр хэлэлцээний нөхцөлийг дайтаж буй хоёр улс хоорондоо тохиролцоно гэж тодруулсан бөгөөд “учир нь хэлэлцээний нарийн ширийн зүйлийг өөр хэн ч мэдэхгүй” гэжээ. Мөн Трамп мэдэгдэлдээ Ватикан энэхүү хэлэлцээг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хэмээн дурдаж “Энэ үйл явц эхэлж л байг!” хэмээн уриалжээ. Трамптай ярьсны дараа Ерөнхийлөгч Путин дайн дуусгах оролдлого “ерөнхийдөө зөв чиглэлд явж байгаа” хэмээн хэлж, Москва Украинтай энхийн гэрээний талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.