Улс төр

Ерөнхий сайдыг явуулах эсэхийг парламент өнөөдөр шийднэ

Published

on

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Үүний дагуу өнөөдөр 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ хэлэлцэнэ.  Үүний дараа 14:00 цагт УИХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдааны товыг зарлаад буй юм.

онгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илгээсэн тогтоолын төсөлд;

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн  Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хучний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.
  2.  Энэ тогтоолыг батлалсан  өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version