Эдийн засаг
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД “ХААЛГАА” НЭЭЖ ӨГЬЕ..
Монгол Улс дэлхийн геополитик, уул уурхай, ашигт малтмалын салбарт гол тоглогч болох боломж ойрхон бий. Хоёр их гүрний дундах буфер бүс Монголын хувьд геополитикийн зовлон их ч байгалийн баялагийн нөөцөд тулгуурласан оновчтой бодлого буюу гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж чадвал хөгжих боломжтой.
Уул уурхайн төслүүдийн гацаа нь валютын хомсдол, төсвийн алдагдал, ажилгүйдэл, инфляцыг ар араасаа гинжин хэлхээ мэт дагуулдаг. Нүүрснээс хэт хамааралтай эмзэг эдийн засгийн савалгааг татвар төлөгчид үүрч байна. Дэлхийн зах зээлээс хамаарах энэ савалгааг тогтворжуулах ганц гарц нь уул уурхайг солонгоруулах гадаадын хөрөнгө оруулалт. Үндсэндээ бид гацаанд буй төслүүддээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалт татахгүйл бол эдийн засгийн хувьд тэлэх боломж бараг үгүй.
2025 он бол газрын ховор элементийн жил. Ингэж хэлэхийн учир нь газрын ховор элементийн төлөөх АНУ Хятадын чимээгүй дайн эрчээ авч эхэллээ. Энэ хэрээр газрын ховор элементийн нөөцтэй орнууд олборлолтын хөрөнгө оруулалт, нөөцгүй нь хайгуулын хөрөнгө оруулалт татахаар уралдаж эхэллээ. Технологийн хөгжлийг хиймэл оюун ухаан, хүчирхэг чип тодорхойлж буй энэ цаг үед АНУ, Европын холбоо, Япон, БНСУ, Персийн булангийн орнууд газрын ховор элементийн салбарын хайгуул, олборлолтыг дэмжиж хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа дэлхий нийтэд зарлаад буй. Ховор элементийн салбар руу цутгах хөрөнгө оруулалтын мөчлөгийг Монгол Улс алдаж болохгүй.
Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжиж буй. Хэрэв олборлолт нь эхэлбэл “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын их тэсрэлт шиг эдийн засаг тэлэх боломжтой. Ардчиллаас хойших Монголын эдийн засгийн өнгийг ерөнхийдөө Оюу толгойн хөрөнгө оруулалтаас өмнөх ба хойших хэмээн тодорхойлогдоно. Тодруулбал 2011 онд эдийн засгийн өсөлт түүхэн дээд хэмжээ буюу 17 хувьд хүрч өссөн бөгөөд Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн, ажлын байр ихээр нэмэгдэж, орон сууцны хороолол, өндөр шилэн оффисын барилгууд ч ихээр баригдсан байдаг. Оюу толгойг дагаад орж ирсэн хөрөнгийн урсгалаас гадна ноухау, шинэ технологи, мэргэжлийн ур чадвар, ажлын байр гадаадын хөрөнгө оруулалт нийгэм эдийн засгийн хөгжилд ямар байр суурь эзэлдгийг харуулсан. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийн хэрээр дотоодын ААН-үүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж иргэдийн амьдрал ч сайжрах боломж бүрддэг. Тиймээс бидэнд дараагийн Оюу толгой болох томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлага тулгарч байна.
Дэлхийд үнэ цэнэ нь улам нэмэгдэж, эрэлт нь нийлүүлэлтээ хангаж дийлэхгүй байгаа газрын ховор элементийн том төслийг эхлүүлсэн “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК нь Халзан бүрэгтэй төслийн урьдчилсан ТЭЗҮ-г дуусаад өрөмөө тавихад бэлэн болоод буй. Халзан бүрэгтэй төсөл олборлолтоо эхлэхэд ойртсон учраас мэдээж Засгийн газрын бодит дэмжлэг, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай байна.
Халзан Бүрэгтэй төсөл ирээдүйд Монголын эдийн засгийн зүрх болох чухал төсөл. Учир нь “дэлхий” хэмээх газрын ховор элементийн асар том зах зээл Монголын нийлүүлэлтийг хүлээж байна.
Эдийн засаг
Он гарснаас хойш 75,604 тонн шатахуун импортлоод байна
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.
Бортээгийн орд – суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.
Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна.
Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.
Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах
Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:
-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
-Үндэсний баялгийн сан арвижин,
-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.
Эдийн засаг
Өмнөговь аймгийн бүх сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдахаар боллоо
Өмнөговь аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” захирамжаар аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид **бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн хоол, шим тэжээлийг сайжруулж, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлт, хөгжилтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Боловсролын газар
-
Нийгэм1 year ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм11 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм11 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм11 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм1 year agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт11 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
