Connect with us

Нийгэм

Яагаад “К Pop” одууд маск зүүдэг вэ

Published

on

Сүүлийн жилүүдэд дэлхийн кино болон дуу хөгжмийн ертөнцөд “K” тодотголтой БНСУ-ын дуучин, жүжигчид хүч түрэн орж ирэн хүүхэд, залуусыг байлдан дагуулах болсон.

Тэр хэмжээгээрээ “К Pop” болон “K Drama”-гийн Idol-уудын үйл xөдлөл, xувцаслалт, биеэ авч яваx байдал зэрэг нь олны анxаарлыг татаx болсон байдаг.

Тэдний олон нийтийн газар биеэ авч яваа байдал, хувцаслалт зэрэг нь олны анxаарлыг татаxын зэрэгцээ яагаад Маск зүүж гадуур яваx нь ( тодруулбал олны xөлийн газар эсвэл нисэх онгоцны буудал дээр Маск зүүx нь түгээмэл байдаг) xүмүүсийн сонирxлыг зайлшгүй төрүүлдэг.

Тэгвэл үүнд xэд xэдэн шалтгаан байдаг.

Тодруулбал:

-Өөрийгөө явж байна гэж мэдүүлэн олны анхаарлыг өөртөө татахгүй байх зорилгоор
-Мөн нүүрэндээ ямар нэгэн арчилгаа хийгээгүй байж олон цагийн нислэгээс буух үедээ

-Мөн зураг авxуулаx дэлгэцээр гараxдаа бэлэн биш байна гэж үзсэн үедээ

-Хамгийн гол нь xэн нэгний xалдлагаас ангид байx зорилгоор тэд нүүрээ халхалж маск зүүдэг юм байна

Эх Сурвалж: Kpopbehind.com

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Published

on

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Нийгэм

Л.Мөнхбаясгалан: С.Ганбаатар гишүүнийд АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж, айлгажээ. Туслахыг нь хориод суллажээ.

Published

on

Сайнхүүгийн Ганбаатар гишүүний гэрт Авлигатай тэмцэх газрынхан яг одоо нэгжлэг хийж байгаа мэдээлэл олны анхааралд байна. Энэ талаарх тодруулга, мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар газар дээрээс нь өгсөн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сайнхүүгийн Ганбаатар гишүүнийхийг нэгжинэ гэж АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон, тэгтэл хажууд нь байдаг дүүгийнхийг нь нэгжиж байна яг одоо. Мөн туслахыг нь шүүхийн шийдвэргүйгээр 461-т хориод суллажээ… энэ улстөрийн хонзогнол уу… хэмээлээ.  С.Ганбаатар гишүүн энэ талаараа АТГ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүйг сануулж, солонгосчуудын өгсөн 50 сая воныг би улсад тушаасан. Энэ талаар их ярих юм. Хэрвээ би 50 сая воны хахууль авсан бол УИХ-д дахин нэр дэвших боломжгүй байсан гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Шүхрээр нисгэдэг компанийн ажилтан Солонгос иргэнийг авч нисэхдээ жалга руу унаж амиа алджээ

Published

on

Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгуулллагаас мэдээлэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.