Нийгэм

ЦЕГ: 11 удаагийн үйлдлээр бусдын унадаг дугуйг хулгайлж, бусдад зардаг этгээдийг олж тогтоосон

Published

on

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай, эрэгтэй “М”-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж, тогтоон шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар энэ оны дөрөвдүгээр сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогоод байна. Тиймээс иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version