Спорт
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
Өнгөрсөн ХХ зууны сүүл, ХХI зууны эхний жилүүдэд Үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, бөхийг шимтэн үзэх дуртай хүмүүсийн тоог нэмсэн хүчтэнүүд бол яах аргагүй ” Зургаан Залуу Заан“-ууд болно.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 1964 онд төрсөн хүчит “Луу” жилтэнгүүд болон Улсын аварга О.Балжинням нарыг залгаж гарч ирсэн “Зургаан Залуу Заан”-уудыг дурдвал: Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Ганбат нар юм.
Эдгээр “Зургаан Залуу Заан“-аас хамгийн түрүүнд өөрийн цолыг ахиулж, төрийн наадмын түрүүг хүртсэн хүчтэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өнөөгийн Дархан аварга А.Сүхбат болно.
Тэрээр Ардын хувьсгалын 79 жилийн ойн буюу 2000 оны улсын наадамд ес даван түрүүлж, улсын цолыг хүртсэн байдаг.
Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын доор эрэмбэлэгддэг байсан тэрээр цолоо ахиулж чадахгүй л юм бол ямагт тунаанд үлдэнэ гэдгээ хатуу ойлгосон А.Сүхбат 2000 онд түрүүлсэн наадмынхаа талаар ингэж хуучилсан байдаг.
Тэрээр” Би Д.Сумъяабазарыг л наадмаар өвдөг шороодуулж чадахгүй юм бол түрүүлнэ гэдэг надад боломжгүй зүйл байсан.
Тийм учир түүнийг яаж хаях вэ гэдгээ их удаан бодсон.
Түүнийг би шуудагны барьцнаас дийлэхгүй. Сэрүү барьснаас ч хэцүү. Тийм учир дан золгосон байдлаас гар ачаагаар л хаях юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Д.Сумъяабазартаа ” Гар ачаа” мэхээ зориулан их удаан бэлдсэн.
2000 оны улсын наадмын өмнөхөн би “Ховд” аймагт очиж барилдан Ч.Батзоригтой үзүүр, түрүүнд үлдсэн. Тэгээд гар ачаагаа хийсэн чинь Ч.Батзориг маань их сүртэй унаж байна. Тэгэхээр нь за болж. Үүнийг л Д.Сумъяабазартаа наадмаар хийнэ шүү дээ гээд улсын наадмаар зодоглов.
Долоогийн даваанд Д.Сумъяабазар бид хоёр тунав.
Би мэдээж түүнд зориулан удаан хугацаанд бэлдсэн мэхээ яг хийж эхлэхээс өмнө Ч.Батзориг За тэр гар ачлаа гээд хэлж байхад би мэхээ хийж Д.Сумъяабазарыгаа давсан юм.
Д.Сумъяабазар маань хэцүү бөх” хэмээн өгүүлж байсан билээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга А.Сүхбат болон Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар хоёр улсын наадамд хоёр удаа таарч барилдсан түүхтэй.
Тэд харилцан биенээ нэг удаа давсан бөгөөд Залны барилдаануудад Улсын аварга Д.Сумъяабазар дархан аварга А.Сүхбатыг голдуу хаядаг байсан билээ.

Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм1 year ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм11 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм11 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм11 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм1 year agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт11 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
