Connect with us

Нийгэм

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

Published

on

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Наадмын үеэр:
–    Шилдэг дүүрэг
–    Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
–    Шилдэг дээл урлаач
–    Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
–    Хамгийн сайхан дээлтэй оролцогч
–    Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
–    Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм.

Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2025.07.02

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Сэрэмжлүүлэг: Наадмын тасалбар, аяллын хэрэгсэл зарна гэх хуурамч зараас сэрэмжлээрэй!

Published

on

Цагдаагийн байгууллагад  зургаадугаар сарын 8-ны өдрөөс долоодугаар сарын 8-ны өдрийн хооронд залилах гэмт хэргийн 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс “Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэх зарын дагуу мөнгө шилжүүлж, хакердуулсан хаягнаас “Мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсний дагуу залилуулсан гэх 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгаж байна.

Иймд албан ёсны цахим хуудсаар дамжуулж, үндэсний их баяр наадмын тасалбар болон бараа эд зүйл худалдаж авах, Таны ойр дотнын хэн нэгнээс мөнгө зээлээч гэсэн зурвас ирвэл заавал нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Баяр наадмын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Published

on

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж заасан байдаг.

Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин долоодугаар сарын 16 буюу лхагва гарагаас 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

Published

on

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.

Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд найман автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт дөрвөн автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.