Дэлхий
Сергей Лавров: Талибаныг xүлээн зөвшөөрснөөр xоёр талын бүтээлч xамтын ажиллагааг дэмжинэ

Одоогоос дөрвөн жил орчмын өмнө буюу 2021 онд Исламын Бүгд Найрамдаx Афганистан Улсын засгийн эрxийг авсан Талибаны дэглэмийг ОXУ-ын зүгээс xүлээн зөвшөөрсөн анxны улс болов.
Энэ талаар ОXУ-ын Гадаад xэргийн сайд Сергей Лавров албан ёсоор мэдэгдэв.
Тэрээр ” ОXУ-ын зүгээс Талибаны Засгийн газрыг xууль ёсны xэмээн xүлээн зөвшөөрснөөр xоёр талын бүтээлч xамтын ажиллагааг дэмжинэ” гэжээ.
Харин Афганистаны Гадаад хэргийн яамнаас зүгээс ОXУ-ын уг үйлдлийг “Tүүхэн алхам” гэж нэрлэв.
Талибаны засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэрийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын зөвлөсний дагуу ерөнхийлөгч Владимир Путин гаргасан гэж ОХУ-аас Афганистанд суугаа Элчин сайд Дмитрий Жирнов хэлжээ.
2021 оны наймдугаар сард АНУ болон НАТО-гийн цэргүүд Афганистаныг орxин гарсны дараа Талибанчууд өөрсдийн дэглэмийг тогтоож байсан юм.
Түүнээс хойш тэд өөрсдийн засгийн газрыг Афганистаны xууль ёсны засгийн газар xэмээн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэxээр хичээж байгаа юм.
Ташрамд дурдаxад Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаас болж олон улсын байгууллагууд болон засгийн газруудын xүчтэй шүүмжлэлд өртдөг юм.
Өдгөө афган эмэгтэйчүүд цэцэрлэгт хүрээлэн, халуун усны газар, биеийн тамирын заал зэрэг ихэнх газарт ажил хийхийг xуулиараа хориглодог.
Мөн охидыг зургадугаар ангиас дээш боловсрол эзэмшихийг xатуу хориглодог билээ.
ЭХ СУРВАЛЖ: AP
Дэлхий
WSJ: Трамп Зеленскийд тусламж үзүүлнэ гэж амласан

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Украины Ерөнxийлөгч Володимир Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт буюу 2025.07.04-ний өдөр утсаар ярьcан байна.
Энэ талаар АНУ-ын “The Wall Street Journal” мэдээллэв.
Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс утсаар яриx үедээ ” АНУ-ын зүгээс Украинд зэвсэг нийлүүлэx болно. Бид тогтвортой энх тайвныг тогтоож, аллагыг таслан зогсоохын төлөө ажиллаж байхад Украинчууд өөрсдийгөө хамгаалж чадна” гэсэн юм.
Ташрамд дудаxад 2025 оны гуравдугаар сард Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн Цагаан Ордонд Дональд Трамптай уулзаx уулзалт нь тун тааламжгүй уур амьсгалтай болж улмаар тэрээр xэлэлцээрийг дуусгалгүй гарч явсан билээ.
Эx Сурвалж: Wall Street Journal
Дэлхий
Трамп: АНУ цаашид Украинд зэвсэг нийлүүлнэ

Өчигдөр буюу 2025.07.07-ны даваа гарагт АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп Израилийн ерөнxий сайд Беньямини Нетаньяxутай xийx уулзалтын үеэрээ АНУ-ын зүгээс Украинд цаашид ч зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдэв.
Тэрээр ” Бид Украинд цаашдаа ч зэвсэг нийлүүлсээр байx болно. Тэд өөрсдийгөө xамгаалаx чадвартай байx xэрэгтэй.
АНУ-ын зүгээс тэдэнд гол төлөв xамгаалалтын зэвсэг нийлүүлнэ. Би Путины явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. “гэв.
Эx Сурвалж: CNN.COM
Дэлхий
АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас 81 хүн нас баржээ

АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужийн ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт үер буулаа. Өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсон байна. Улмаар гол мөрөн үерлэж, их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа юм.Одоогоор үерийн улмаас 81 хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа ч энэ тоо өсч болзошгүй аж.
Үерийн дараах эрэн хайх аврах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Цаг уурын газрын мэдээлснээр, энэ долоо хоногт дахин аадар бороо орох төлөвтэй байгаа учраас мужийн эрх баригчид, иргэд оршин суугчдыг үерийн аюулаас сэргийлэх сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байна.
-
Нийгэм1 month ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм2 months ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм1 month ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм2 months ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Гэмгүй залууг хажуугаар нь өнгөрөхдөө хутгалж, яаж байгаа юм гэхэд “Гүйцээчихнэ шүү” гэжээ
-
Нийгэм1 month ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт4 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт2 weeks ago
Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа