Нийгэм

Дараах замыг VII/1-нээс нэг сарын турш хаана

Published

on

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд “ДЦС-4”-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Ингэхдээ суурь, асфальт  бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

  • Зам хаах: 7-р сарын 01-ний 23.00 цаг
  • Зам нээх: 8-р сарын 01-ний 06.00 цаг

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version