Нийгэм

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

Published

on

Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн  хэлтсийн алба хаагч А гэгч нь бусдыг залилсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байна.

Бид энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: “Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт -аюулгүй байдлын газраас шалгаад, харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн” гэв.

Уг хэргийн талаар АТГ-аас энэ хэргийн талаар тодруулахад “Хэргийг шалгаж байгаа”  гэснээс өөр мэдээлэл өгөөгүй.

Бидэнд ирсэн мэдээллээр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч А нь өнгөрсөн жил бусдаас 30 сая төгрөг залилсан гэх мэдээлэл байна. Өдгөө тэрбээр ажлаа хийж байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version