Connect with us

Дэлхий

Умард Солонгос чанга яригчаар суртал нэвтрүүлэг дамжуулахаа зогсоожээ

Published

on

ПЁНЬЯН, 2025 оны зургаадугаар сарын 12 /Yonhap/. Умард Солонгосын тал чанга яригчаар Өмнөд Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлэг дамжуулахаа пүрэв гарагт түр зогсоосон бололтой гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.

Өмнөд Солонгосын тал хилийн дагуу бүтэн жилийн турш явуулсан Пёньяны эсрэг суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоосноос нэг хоногийн дараа дээрх мэдээлэл гарч байна.

“Умард Солонгосын тал чанга яригчаар дамжуулан суртал ухуулга явуулсан тухай мэдээлэл пүрэв гарагт бүртгэгдээгүй” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлээд, Умардын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэжээ.

Умард Солонгосын чанга яригчийн дамжуулалтыг лхагва гаргийн орой хамгийн сүүлд сонссон гэж нэрээ нууцалсан цэргийн алба хаагч мэдээлсэн байна.

Хурцадмал байдлыг намжаах, итгэлцлийг сэргээх зорилгоор чанга яригчаар нэвтрүүлэг дамжуулахаа зогсоохыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён лхагва гарагт тушаажээ.

Э.Хулан

Эх сурвөлж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

WSJ: Трамп Зеленскийд тусламж үзүүлнэ гэж амласан

Published

on

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Украины Ерөнxийлөгч Володимир Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт буюу 2025.07.04-ний өдөр утсаар ярьcан байна.

Энэ талаар АНУ-ын “The Wall Street Journal” мэдээллэв.

Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс утсаар яриx үедээ ” АНУ-ын зүгээс Украинд зэвсэг нийлүүлэx болно. Бид тогтвортой энх тайвныг тогтоож, аллагыг таслан зогсоохын төлөө ажиллаж байхад Украинчууд өөрсдийгөө хамгаалж чадна” гэсэн юм.

Ташрамд дудаxад 2025 оны гуравдугаар сард Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн Цагаан Ордонд Дональд Трамптай уулзаx уулзалт нь тун тааламжгүй уур амьсгалтай болж улмаар тэрээр xэлэлцээрийг дуусгалгүй гарч явсан билээ.

Эx Сурвалж: Wall Street Journal

Дэлгэрэнгүй

Дэлхий

Трамп: АНУ цаашид Украинд зэвсэг нийлүүлнэ

Published

on

Өчигдөр буюу 2025.07.07-ны даваа гарагт АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп Израилийн ерөнxий сайд Беньямини Нетаньяxутай xийx уулзалтын үеэрээ АНУ-ын зүгээс Украинд цаашид ч зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдэв.

Тэрээр ” Бид Украинд цаашдаа ч зэвсэг нийлүүлсээр байx болно. Тэд өөрсдийгөө xамгаалаx чадвартай байx xэрэгтэй.

АНУ-ын зүгээс тэдэнд гол төлөв xамгаалалтын зэвсэг нийлүүлнэ. Би Путины явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. “гэв.

Эx Сурвалж: CNN.COM

Дэлгэрэнгүй

Дэлхий

АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас 81 хүн нас баржээ

Published

on

АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужийн ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт үер буулаа. Өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсон байна. Улмаар гол мөрөн үерлэж, их хэмжээний гарз хохирол учруулаад  байгаа юм.Одоогоор үерийн улмаас 81 хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа ч энэ тоо өсч болзошгүй аж.

Үерийн дараах эрэн хайх аврах ажиллагаа  өнөөдрийг хүртэл  үргэлжилсээр байна. Цаг уурын газрын мэдээлснээр, энэ долоо хоногт дахин аадар бороо орох төлөвтэй байгаа учраас мужийн эрх баригчид, иргэд оршин суугчдыг үерийн аюулаас сэргийлэх сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байна.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.