Connect with us

Нийгэм

Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Published

on

13:30 цагт: “Утга зохиолын 7 хоног-Монголын яруу найргийн гурван үеийн уулзалт” Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд болно.

-Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурал үргэлжилж байна.

-“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

“Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.

-Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч байна.

“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д олны хүртээл болж байна.

-Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.

-Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт семинар “Bluesky” зочид буудалд үргэлжилнэ.

Орон нутагт:

Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.

Орхон: “International Conference on Agricultural, Biotechnology, Biological and Biosystems Engineering” олон улсын бага хурал зохион байгуулна.

Төв: 38 дахь намрын “Номын баяр” Нийтийн номын сангийн гадна талбайд болно.

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна.

Эx Сурвалж: МОНЦАМЭ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын спортын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцлаа.
Тус сургууль нь анх 1956 онд байгуулагдсан Ерөнхий боловсролын I дүгээр сургууль бөгөөд 2007 онд “Тусгай төрөлжсөн спортын сургууль” хэлбэрээр шинэчлэн зохион байгуулагдсан.
2025–2026 оны хичээлийн жилд тус сургуульд 16 бүлгийн 437 суралцагч спортын 5 төрлөөр бэлтгэл сургуулилтад хамрагдан суралцаж байна.
Сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгарах онцлог нь суралцагчид биеийн тамир, спортын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт авч, авьяас чадвараа хөгжүүлдэг учир нийт суралцагчдын 23.3 хувь нь бусад дүүрэг, сумаас хамрагдаж байна. Гэвч барилгын насжилтын улмаас чанар нь муудсан тул урсгал засвар хийгээд ч сургалтын үйлчилгээ явуулахад хүндрэл үүсээд байгаа юм байна.
Мөн Боловсролын сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ орон сууцны барилгын 1 дүгээр давхарт байрладаг 5 дугаар цэцэрлэг болон аймгийн боловсролын газрын үйл ажиллагаа, барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус цэцэрлэг нь 2017 онд хувийн хэвшлээс Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан барилгад үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хонгилын давхрын автомашины зогсоолоос ялгарах угаарын хий, ил сантехникийн бохирын үнэр, мөн дээд давхрын айлуудаас ус алдах зэрэг нь хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, суралцах орчинд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Эдгээр нөхцөл байдал нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, шаардлагад нийцэхгүй байгааг дурдсан бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг уламжиллаа.
Дэлгэрэнгүй

Нийгэм

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

Published

on

By

Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Published

on

By

2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!