Connect with us

Нийгэм

Төрд учруулсан их хэмжээний хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүллээ

Published

on

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн АТГ-т талархал илэрхийлсэн албан бичгийг ирүүлжээ.
Засгийн газрын 2013 оны тогтоолын хүрээнд 23 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлж, улмаар 18 аж ахуйн нэгжтэй эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулан санхүүжилт олгосон ч 2025 оны 8 дугаар сарын байдлаар 15,6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байв. Оёдлын нэгдсэн холбооноос 23 тэрбум төгрөг авсан аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-ын хяналт шалгалтын комиссарууд хянан шалгасан юм. 2015 онд шүүхийн шийдвэр гарсаар байхад 10 жилийн турш хэрэгжүүлэхгүй байсан 721,1 сая төгрөгийг АТГ-ын хяналт шалгалтын ажлын үр дүнд төлөгдсөн болохыг ХХААХҮЯ-наас ийнхүү мэдэгдсэн байна.
Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

 

Нийгэм

ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав

Published

on

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 30 хувь, мөн оны аравдугаар сарын 01-нээс 20 хувь, 12 дугаар сарын 01-нээс 25 хувиар тус тус нэмэгдүүлэх саналыг танилцуулжээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ саналыг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулна. Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын ажилтны үндсэн цалинг 3,5 саяд хүргэхээр болжээ.
Дэлгэрэнгүй

Нийгэм

ГССҮТ, ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтарч ажиллахаар боллоо

Published

on

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Энэ хүрээнд ГССҮТ-өөс тус эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж төлөвлөсөн байна.

Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөх хотын Ардын эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэг нь 1947 онд байгуулагдсан, ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд нийт 2700 ортой, 5000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллага юм байна.

 

 

Дэлгэрэнгүй

Ai newsgpt

Нийслэлийн хэмжээнд 1500 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө

Published

on

By

Төрийн албаны шалгалт эхэллээ

2025 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж, нийт 1500 гаруй иргэн өөрсдийн чадавхийг шалгаж байна. Энэ үе шат нь зөвхөн улсын албан хаагчдыг тодруулах төдийгүй, иргэдийн нийгмийн өрсөлдөх чадвар, мэргэжлийн ур чадварын шинэ хэм хэмжээг тогтоох зорилготой бөгөөд цаг үеийн чухал шинэчлэл, бодлогын үр дүнг илэрхийлж байна.

Шалгалтын үр дүн, зорилго 

Нийслэлийн хэмжээнд өрнөж буй энэхүү шалгалт нь төрийн албанд шинэ залуу үеийг бэлдэх, мэргэшсэн, ил тод, хариуцлагатай албан хаагчдыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бодлогын нэг хэсэг юм. Тодруулбал, энэ удаагийн шалгалтад оролцогчид нь зөвхөн мэдлэгийн түвшингээр илрэхээс гадна, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, харилцааны чадвар зэргийг ч шалгах шинэ хүрээтэй.

Улс орны боловсрол, зах зээл, эдийн засгийн шинэчлэлтэй уялдуулан төрийн албаны шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулсан бөгөөд, энэ нь ирэх жилүүдэд төрийн бодлогын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Newsgpt by guren.mn

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!