Улс төр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Энэ долоо хоногт /2025.11.24-2025.11.28/ УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 24-НӨӨС 28-НЫ ӨДРИЙН
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ
|
ДАВАА ГАРАГ /2025.11.24/ |
||||
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
|
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
|
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
|
1 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
|
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
334 тоот |
|
3 |
Төсвийн байнгын хороо |
“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Их засаг” |
|
4 |
Хууль зүйн байнгын хороо |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
|
5 |
Эдийн засгийн байнгын хороо |
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
|
6 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
“Их засаг” |
|
ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо |
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
МЯГМАР ГАРАГ /2025.11.25/ |
||||
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
|
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
09.00 |
“Үндсэн хууль” |
|
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
Монголбанк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
|
3 |
УИХ-ын даргын 2025 оны 365 дугаар захирамжаар байгуулагдсан |
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилттэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Үндсэн хууль” |
|
4 |
Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан |
Иргэдийн нийтийн өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
13.00 |
“Их засаг” |
|
5 |
УИХ-ын даргын 2025 оны 321 дүгээр захирамжаар байгуулагдсан |
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.00 |
“Үндсэн хууль” |
|
6 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгалт хийж, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
“Их засаг” |
|
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. |
· Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ |
– |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
3 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
· Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ |
12.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
4 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ · “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсох |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
5 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал |
14.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
|
1 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ |
09.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ПҮРЭВ ГАРАГ /2025.11.27/ |
||||
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
|
1 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
09.00 |
“Үндсэн хууль” |
|
2 |
УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
13.00 |
“Үндсэн хууль” |
|
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ |
16.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
|
1 |
Хууль зүйн байнгын хороо |
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
|
1 |
· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
|
|
|
БААСАН ГАРАГ /2025.11.28/ |
|
|
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
|
1 |
· “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
|
· Улсын Их Хурлын асуулгын цаг · Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт · Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт |
14.00 |
|||
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТАМГЫН ГАЗАР
Улс төр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр ээлжит бус VIII хурлаараа хуралдаж, ирэх жилийн хөгжлийн зорилго, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталгаажууллаа. Төсвийн нийт дүн 4.6 их наяд төгрөгөөр төлөвлөгдлөө.
Ирэх оны төсвийн суурь орлого 3.4 их наяд, зарлага 2.6 их наяд төгрөгөөр тооцогджээ. Улмаар улсын төсөвт төвлөрүүлэх орлого 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 42.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь хотын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого юм. Мөн төсвөөс гадна нийслэлийн хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс тусгай зээл, санхүүжилтүүдийг ашиглах боломжийг нээж өгсөн байна.
Хөгжлийн чиглэл ба хөрөнгө оруулалтын эрчим
Ирэх жилийн хөрөнгө оруулалтын 52.7 хувийг авто замын салбарт зарцуулах бөгөөд эдгээр төсөл нь хотын хөдөлгөөний аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Тухайлбал, 12 байршилд нийт 53.74 км туслах гудамж, авто замын 33.8 км шинэчлэл, гүүрэн гарцын барилга байгууламжийг тохижуулах ажлыг эхлүүлж байна. Мөн “Туулын хурдны зам” төслийг 2025 онд гэрээ байгуулан, 2026 ондоо дуусгах зорилгоор ажил эхлүүлжээ.
Нийгмийн салбар болон бусад чиглэлүүд
Нийгмийн салбарт 8.2 хувийг зарцуулах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, орчны тохижилт зэрэг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд түлхүү анхаарч буйг илтгэнэ. Мөн бусад салбаруудад зарцуулах хөрөнгө оруулалтууд нь хотын дэд бүтцийн хөгжил, хүрээлэн буй орчны хамгаалал, аюулгүй байдлын салбаруудад хуваарилагдсан байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын бодлого нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн суурь болно. Зам, гүүр, инженерийн дэд бүтцийн шинэчлэл нь хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах бололцоог бүрдүүлнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн идэвхжүүлэл, ажлын байр нэмэгдүүлэх боломжуудыг нээнэ.
Эх сурвалж НИТХ
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.
Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө.
Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.
Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.
Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
