Connect with us

Улс төр

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

Published

on

Энэ долоо хоногт /2025.12.01-12.05/  УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 01-НЭЭС 05-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

ДАВАА ГАРАГ /2025.12.01/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Хууль зүйн байнгын хороо

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага

14.00

“Их Эзэн Чингис хаан”

МЯГМАР ГАРАГ /2025.12.02/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

· Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн томилгооны тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан

·    “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.

· Нийцлийн аудитын тайлан /Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай/

·       Бусад

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Өргөдлийн байнгын хороо

· Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэх

·       Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/

· Өргөдлийн байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсох

11.00

“Үндсэн хууль”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Төрийн байгуулалтын байнгын хороо

· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

·  Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

14.00

“Их засаг”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Өргөдлийн байнгын хороо

Хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь

14.00

“УИХТГ-ын 1 дүгээр байр”

ЛХАГВА ГАРАГ /2025.12.03/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

УИХ-ын даргын 2025 оны 315 дугаар захирамжаар байгуулагдсан

Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулж танилцуулах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан

Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох

· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

·  Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

·       Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

·       Бусад

14.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Хууль зүйн байнгын хороо

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангахад оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь

12.00

“НҮБ-ын байр”

 

ПҮРЭВ ГАРАГ /2025.12.04/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·   Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

·   “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

·    Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

·       Бусад

10.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2025.12.05/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхасуулт, хариулт 120 минут/

·    Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/

·       Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/

10.00

“Их хуралдай”

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

Published

on

By

 Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 

Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр ээлжит бус VIII хурлаараа хуралдаж, ирэх жилийн хөгжлийн зорилго, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталгаажууллаа. Төсвийн нийт дүн 4.6 их наяд төгрөгөөр төлөвлөгдлөө.

Ирэх оны төсвийн суурь орлого 3.4 их наяд, зарлага 2.6 их наяд төгрөгөөр тооцогджээ. Улмаар улсын төсөвт төвлөрүүлэх орлого 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 42.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь хотын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого юм. Мөн төсвөөс гадна нийслэлийн хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс тусгай зээл, санхүүжилтүүдийг ашиглах боломжийг нээж өгсөн байна.

Хөгжлийн чиглэл ба хөрөнгө оруулалтын эрчим

Ирэх жилийн хөрөнгө оруулалтын 52.7 хувийг авто замын салбарт зарцуулах бөгөөд эдгээр төсөл нь хотын хөдөлгөөний аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Тухайлбал, 12 байршилд нийт 53.74 км туслах гудамж, авто замын 33.8 км шинэчлэл, гүүрэн гарцын барилга байгууламжийг тохижуулах ажлыг эхлүүлж байна. Мөн “Туулын хурдны зам” төслийг 2025 онд гэрээ байгуулан, 2026 ондоо дуусгах зорилгоор ажил эхлүүлжээ.

Нийгмийн салбар болон бусад чиглэлүүд

Нийгмийн салбарт 8.2 хувийг зарцуулах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, орчны тохижилт зэрэг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд түлхүү анхаарч буйг илтгэнэ. Мөн бусад салбаруудад зарцуулах хөрөнгө оруулалтууд нь хотын дэд бүтцийн хөгжил, хүрээлэн буй орчны хамгаалал, аюулгүй байдлын салбаруудад хуваарилагдсан байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын бодлого нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн суурь болно. Зам, гүүр, инженерийн дэд бүтцийн шинэчлэл нь хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах бололцоог бүрдүүлнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн идэвхжүүлэл, ажлын байр нэмэгдүүлэх боломжуудыг нээнэ.

Эх сурвалж НИТХ

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Published

on

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.

Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө.

Дэлгэрэнгүй

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө.

Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн  анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.

Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.

Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!