Улс төр
АН Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг цуглуулж эхэлжээ
УИХ дахь сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН)-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гарган, холбогдох албан бичигт УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.
АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн нэр дээрх албан бланкаар гишүүдээс гарын үсэг авч байгаа аж. Одоогоор УИХ-д 42 суудалтай АН-ын хувьд Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихад шаардлагатай 32-оос дээш гишүүний босгыг нам дотроо бүрдүүлэх боломжтой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргавал Улсын Их Хурал уг асуудлыг гурван хоногийн дараа хэлэлцэж эхэлж, арав хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Хэрэв УИХ-ын нийт гишүүний олонх дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдаж, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
Мөн Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасан байдаг.
Харин энэхүү санаачилгад эрх баригч МАН болон хамтран засаг барьж буй ХҮН намын гишүүд хэрхэн хандах нь анхаарал татаж байна.
Сэтгүүлч Х.Бямбадалай
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм1 year ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм11 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм11 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм11 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм1 year agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт11 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
