Улс төр
Ерөнхий сайдыг огцруулах асуудал улс төрийн төвд байна
Ерөнхий сайдыг огцруулах асуудал улс төрийн гол сэдэв хэвээр байна. Сөрөг хүчнээс санаачилсан уг асуудалтай холбогдуулан парламент дахь улс төрийн намууд өөр, өөрийн байр суурийг илэрхийлж эхэллээ.
Эрх баригч Монгол Ардын Намын зүгээс Засгийн газрыг огцруулах аливаа оролдлогыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөл тэдний байр суурьт “Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг даван туулах чухал хүчин зүйл” хэмээн онцолж, томилгоо, бүтцийн өөрчлөлтийг хариуцлагажуулалтын хүрээнд хийж буй алхам гэж тайлбарлажээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг идэвхтэй дэмжиж, холбогдох албан бичигт гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус намын зүгээс Засгийн газар иргэдийн амьжиргаанд бодит өөрчлөлт авчраагүй, томилгоо улс төржсөн, ил тод бус шийдвэрүүд гаргасан хэмээн шүүмжилж, улс төрийн хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
ХҮН нам Ерөнхий сайдыг огцруулах асуудалд тодорхой шийдэмгий байр суурь илэрхийлээгүй бөгөөд илүүтэйгээр бодлогын алдаа, институцийн шинэчлэл, төсвийн сахилга батад анхаарах ёстой . Огцруулалт нь асуудлын шийдэл мөн эсэхэд болгоомжтой хандаж байгаагаа тус намын төлөөлөл онцоллоо.
Парламент дахь жижиг намууд болон эвслүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, парламентын хяналт сул байгаа бөгөөд тэдний зарим нь огцруулах санаачилгыг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Ийнхүү эрх баригч нам тогтвортой байдлыг чухалчилж буй бол сөрөг хүчин хариуцлага нэхэж, бусад намууд завсрын болон шүүмжлэлтэй байр суурь баримталж Ерөнхий сайдыг огцруулах асуудал цаашид парламентын түвшинд хэрхэн шийдэгдэх нь улс төрийн анхаарлын төвд байна.
Сэтгүүлч Х.Бямбадалай
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм1 year ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм11 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм11 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм11 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм1 year agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт11 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
